Сонгууль-2024

ИЗНН “Зоригтой Бай” уриатайгаар сонгуульд оролцож байна

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардан авч, сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж байна. Энэ удаагийн сонгууль анх удаа 126 гишүүнийг сонгоно гэдгээрээ онцлогтой. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ 126 гишүүнтэй болж, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаас сонгохоор болсон юм. Тойргоос сонгогдох 78 гишүүний 54-ыг нь орон нутгаас 24-ийг нь нийслэл Улаанбаатар хотоос сонгоно.

Сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвслүүүд тойрогт болон жагсаалтад нэр дэвшигчдээ танилцуулж 17 хоногийн турш үргэлжлэх сурталчилгаагаа эхлүүллээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцож байгаа нь хамгийн олон нам, эвсэл сонгуульд оролцож буй тохиолдол болж байна. Эдгээр нам, эвслийн нэг нь ардчиллын алтан хараацай С.Зориг агсны үзэл санааг тээгч Иргэний Зориг Ногоон нам. Иргэний Зориг Ногоон нам энэ сонгуульд “Зоригтой бай” уриатайгаар  оролцож байна.

Энэ сонгуульд ИЗНН-ыг тус намын дарга, УИХ-ын гишүүн асан Батын Батбаатар манлайлан оролцож байгаа юм.

ИЗНН-аас нэр дэвшигчдийн тухайд философич, олон нийтийн сэхээтэн доктор С.Молор-Эрдэнэ, инфлүүзер М.Нарантуяа-Нара, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, хүний эрхийн тэмцэгч доктор С.Шаарийбуу, эдийн засагч, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Т.Бат-Эрдэнэ,  малчдын төлөөлөл болж “Монголын малчдын холбоо”-ны тэргүүн Э.Пүрэвсүрэн, төрийн шагналт, зураач Ц.Энхжин, “Шарк Танк” хөрөнгө оруулалтын нэвтрүүлгийн ялагч, “Тэгш булан” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Батбилэг, эдийн засагч, бизнесийн удирдлагаар мэргэшсэн С.Замира, “Баялагтаа эзэн” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа нарын 70 гаруй хүнийг нэр дэвшүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-10 17:49

Худ�##�ч хулгайч нарын цугларсан нам л юм бишүү. Намын нарийн бичгийг дарга Р.БАТБОЛД НЬ гэж нэг з�##�илагч, хүнээс мөнгө зээлж авчихаад одоо хүртэл өгөөгүй зугтаад явж байгаа. Өртэй мөртэй амиа хорлоно барина гээд солиороод явсан яаж ингэж худлаа инээгээд амьдраад явж чадаж байнаа. Горьдчихсон юм чинь гишүүн болж идэж уухаа л бодоод явж байгааш дээ. Иймэрхүү юмнаас өөр юу гарах вэ дээ. Удахгүй мөнгө зээлсэн гэрээг нь ил болгоод тавинаа.

Цэгмид
Цэгмид
2024-06-10 18:11

МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛЭЭС ХУЛГАЙ ХИЙГЭЭД ХӨӨГДСӨН НЭГ ХАЛЗАН ӨВГӨН ЦОХИЖ ЯВНА. НЭГЭНТ ХУЛГАЙЧ ТУЛ УИХ-Д ГАРААД ХУЛГАЙ ХИЙЖ Л ТААРАА

dambaa
dambaa
2024-06-10 20:30

end Enhjin , Hajidmaa , Molor , Batbaatar l bndaa busdiig ch medehgui l ym ,az n medeh boltugai !

Зочин
Зочин
2024-06-10 21:51

Зоригтой хулгайл авилга ав луйвард ид уу зоригтой зоригтой гээд байгаа юмуудаа.

Зочин
Зочин
2024-06-11 07:39

НОЁН СОЛИОТ МОЛОРЭРДЭНИЙГ ХЭН ГҮЙЦЭХ ЮМ ЭНЭ ХҮН ЧИНЬ ТӨГС ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЛХИЙД ЭНЭ ГАНЦААРАА ФИЛОСОФИ МЭДДЭГ ЯРЬДАГ ӨӨРӨӨС НЬ ӨӨР УХААНТАН БАЙХГҮЙ ЭНЭ СЭТГЭЦИЙН АСУУДАЛТАЙ ХҮНТЭЙ ЭНЭ ЗЭРЭГЦЭХ СОЛИОТ ОДООГООР ТӨРӨӨГҮЙ БАЙНА.БНН ЭНЭ НЭГ ӨВГӨН ЯАХ ГЭЖААГААН ЭРҮҮ ӨВДӨГ НЬ ОЙРТСОН ЭНЭ ӨВГӨН ДАГЗААРАА ГАЗАР САВНА ЧИ ДУУЧИН НАРА ХА ХА ХА ЭНЭ НАМ МАТЕРИАЛ ГОЛДОГГҮЙ АЦНУУД ЮМ МАНАЙ АРХИЧИН ОСОРЖАМААГ АВАХГҮЙ ЮМ УУ? ТАНАЙ НАМД СОЛИОТУУД ДҮҮРЭН БАЙНА.ШААРИЙБУУ ГУАЙ ТА ЗҮГЭЭР Л ГЭРТЭЭ СУУЖ БОЛООГҮЙ ЮМ УУ? БУСАД НЬ ДАНДАА СУРАГГҮЙ ГАРУУД ЗА ЗА ТА НАРТ 11 СУУДАЛ ӨГЧИЙ УГААСАА

Холбоотой мэдээ

Back to top button