Сонгууль-2024

Ч.Лодойсамбуу: Эргэн тойрноо хар, зүрхээ чагна, хонх цохьё, сонсоорой

УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Чулуунбилэгийн Лодойсамбуу өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Тэрээр сэтгүүлчдийн дараах асуултад ийм хариулт өгсөн юм.

-Энэ удаагийн сонгуульд ямар бодлого дэвшүүлж ажиллах вэ?

-АН-ын мөрийн хөтөлбөр бол бүх нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр. Хуулиар бол мөрийн хөтөлбөрийг нэр дэвшигч өөрөө зохиох боломжгүй. АН-ын мөрийн хөтөлбөрөөс миний барьж авч байгаа ажил бол эдийн засаг, хувь хүн, хэвлэн нийтлэх гээд эрх чөлөөтэй холбоотой бүх ажил. Энэ бол миний хийх ажил гэж шууд ойлгож болно.

-Хан-Уул дүүргийн онцлог, тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Хан-Уул гэлтгүй Улаанбаатар бол дундаа нэг асуудалтай байгаа шүү дээ. Түгжрэл, хот төлөвлөлт, агаарын бохирдол бол хамгийн тулгамдсан асуудал. Байшингийн фасад шилэн болоод, байшингийн өндөр улам нэмэгдээд, юмс яг гоё хөгжөөд байгаа юм шиг харагдаж байгаа боловч амьдралын чанар, амьдрах ахуй орчин, орлого, цалин, бидний авч байгаа бүтээгдэхүүний үнэ, хүнсний чанар гээд, үндсэндээ бид хөгжиж байгаа хотод амьдраад байгаа юм шиг боловч амьдралын чанараа аваад үзвэл хэзээний л, багад ямар байсан яг тэр хэвээрээ, зарим зүйлээрээ бүр дордчихсон байж байгаа. Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх гэхгүй, бидний дундын асуудал дундаа байж байгаа. Төлөвлөсөн, зорьсон, зорьж байгаад гацаасан, зогсоосон, түр аргацааж байгаа маш олон ажил бий. Үүнийг бид бүгдээрээ л дор бүрнээ анхаараад явна.

-Манай улс зүүний чиглэлээр явах уу, барууныхаар явах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Зүүн, баруун гэлгүйгээр шулуухан хэлэхэд, бид ардчилалтайгаа үлдэх юм уу, үгүй юү гэдэг л сонгууль болох нь байна шүү дээ. Ардчилсан орнууд 2000-аад онд автократ улсуудаас олон байсан. Одоо буцаад манайх тэр зүг рүүгээ явах гэж байгаа юм уу гэдэг хандлага хүн болгонд, ялангуяа манай хэвлэл мэдээллийнхэнд нүдэн дээр ил байгаа. Энийг шийдэх хариуцлагатай сонгууль болж байна. Иргэд өөрсдөө энийгээ ойлгох хариуцлагатай цаг үе ирж байна. Яг энэ эргэх цэгээ одоо л хатгахгүй юм бол дараа нь боломжгүй юм байна лээ л дээ.

-Ардчиллын төлөө юу хийх вэ?

-Ардчилал өөрөө маш их тэмцэл дундаас бий болдог зохион байгуулалт. Хүний нийгмийн одоогоор хэрэгжиж байгаа хамгийн зөв зохион байгуулалт. Ардчилал өөрөө ийм тэмцэл дундаас бий болсон. Тэмцэл дээр явдаг, хүнд боломж олгодог, энэ бүхэн дээр амилж байдаг зохион байгуулалт учраас нэг болзол бид нарт тавьдаг. Ямар болзол вэ гэхээр, ардчиллыг амьд байлгая гэх юм бол эдийн засгийн эрх чөлөө... Өмчтэй байх, өмчөө захиран зарцуулах, үржүүлэн арвижуулах, тийм үү? Үүн дээрээ улс орон хөгжөөд явдаг юм. Өнөөдөр манайх, Ардын нам, эрх баригчид яасан гэхээр, “Ардчиллыг амьд байлгая” гэдэг гарчигтай. Ганцхан тоо хэлье. Улсын төсөв 30 их наяд. ЖДҮ-ийн ДНБ-д эзэлж байгаа хувь хэмжээ 5-хан хувь. Төр ийм эдийн засаг бий болгочихсон. Эдийн засгийн ямар ч эрх чөлөө байхгүй. Үүн дээр ардчилал амьдрахгүй ээ. Энэ бол онол. Тэгэхээр энэ зүг рүү л ажиллана. Бүх цагаа ийшээ зарцуулна.

-Сонгогчдодоо хандаж юу хэлэх вэ?

-Эргэн тойрноо хар. Зүрхээ чагна. Хонх цохьё. Сонсоорой л гэж хэлье дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2024-06-10 17:45

ЭНЭ ШОДОЙ ЧИНЬ ТУСГААР ТОГТСОН МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА УРДАГ НОХОЙ БИЛ ҮҮ, ААН?

Зочин
Зочин
2024-06-10 18:18

Сэтгүүлчид хэрэгүй ээ. Явж чаддаг ажлаа хий

Kca
Kca
2024-06-10 18:24

Хичнээн сайн сайхан, зөв зүйтэй зүйл ярьж амласан ч Монгол Улсын төрийн д�##�бааг урж биднийг доромжилсон үйлдэл чинь мартагдахгүй дээ, з�##�уу минь.

Уншигч
Уншигч
2024-06-10 19:15

Асууд�##�д нүдээ аниад, чихээ бөглөөд өнгөрөөдөг энэ хэрэггүй ээ

Зочин
Зочин
2024-06-10 19:22

Төрийн д�##�бааг минь урсан чамайг бид сонгохгүй сонсохгүй чамайг Ээбийтэй явсаныг сонсоод бүр сэжиг гоожлоо

Зочин
Зочин
2024-06-10 19:53

Боловсрол паг.боль чи

Зочин
Зочин
2024-06-10 20:35

Зайл3

Зочин
Зочин
2024-06-10 21:53

Iim maanag yumaar yadiin

Зочин
Зочин
2024-06-10 22:20

Их хурлын гишүүн болчихоод авгай хүүхэн сольдог ажил чинь улам эрчимжээд төрийн ордны дээр мандаж байдаг төрийн д�##�бааг шатаах юм байгаа биз дэ

Уур
Уур
2024-06-10 22:54

Шодой эргүү м�##�аа �######�

Bujin
Bujin
2024-06-11 03:59

Tsenher

Зочин
Зочин
2024-06-11 07:30

ИНГЭЖ Л ХҮНЭЭР ТОГЛОЖ БАЙГАА ЮМ ЭНЭ НЭГ МАНГАР БАЦААН ХЭНИЙ ХАТГААСААР ИНГЭЖ ОНГИРООД ЯВААН.УИХ ГИШҮҮН ЛО ХА ХА ХА МӨРӨӨДӨГЧӨӨ ЧИ ЗҮГЭЭР Л ХОЁР ТӨМСӨГӨӨ САНЖИГНУУЛААД ХААЯА УЛААН БАЛДАЖ ӨӨРӨӨСӨӨ УХААНААР БОЛОВСРОЛООР ИЛҮҮ ГАРУУДАД ТАШУУРДУЛААД ЯВЖ БАЙГААЧ.ЧИНИЙ СЭТГҮҮЛЧ МИНИЙ АРХИЧИН ХОЁР ЯААГ ТЭНЦҮҮ ЯАСАН МАНГАР БАЦААНАА ИХ ХУРАЛД ГАРЧИХНАА ГЭЖ МӨРӨӨДӨӨД БАЙГААМУ ТҮЙ МАЙ ЧАМАЙГ УНАХААР ЧИНЬ НЭГ ШИЛ АРХИ АВЧ ӨГӨХӨӨ АМЛАЯ ГАШУУДЛАА ТАЙЛЖ МАНАЙ БӨБӨЧДИЙН ЭГНЭЭНД ТАВТАЙ МОРИЛООРОЙ МАНАЙД НЭГ СЭТГҮҮЛЧИНЦЭР ХЭРЭГТЭЙ БАЙГАА

бодол
бодол
2024-06-11 10:17

Хонгилын сэтгүүлчинцэр аятай хольж хутгасан хогийн сэтгэлээр хоолоо з�##�гуулдаг ..... мэтийн юмнуудыг хэн ч тоохгүй

доогий
доогий
2024-06-11 10:45

Тусгаар улсын минь туг урж тасдчаад төрд орно гэж юу байсын

Холбоотой мэдээ

Back to top button