Нийгмийн

Шинжлэх Ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.06.10/ Монгол Улсын Шинжлэх ухааны академи /ШУА/-тай ирэх дөрвөн жилд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагааны үеэр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын парламентын түүхэнд амжилтаа бататгаж, алдаагаа дэнсэлж, нийгмийн салбар бүрийн дуу хоолойг тусгасан цоо шинэ парламентын эрин үеийг бид эхлүүлж байна. Монгол Улс өнгөрсөн жилүүдэд шинжлэх ухааны эрдэмтдээ сонсолгүйгээр бодлогын тогтворгүй байдалтай явж ирсэн. Олон жил бид шинжлэх ухааны салбарыг бодлогын гадна үлдээж ирсэн. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухаан дээрээ бүх хүчээ төвлөрүүлдэг. Тиймээс шинэ 30 жилийг эхлүүлж буй нээлтийн өдөр би шинжлэх ухааны эрдэмтэдтэйгээ уулзаж, ШУА-ийн ерөнхийлөгчийг намын жагсаалтын тавдугаарт оруулсан. Бид Монгол Улсын парламент шинжлэх ухаанч байгаасай гэж бодлогын шийдвэрийг гаргасан юм. Төлөөллийн нийгмийн парламент бүрдүүлэх гэж энэ шийдвэрийг гаргасан. ШУА парламентад өөрийн төлөөлөлтэй болсноороо эрхзүйн орчноо өөрчилж, оролцоогоо хангах боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо. 

Мөн ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Өнөөдөр Монгол Улсын шинжлэх ухааны түүхэнд бичигдэх шинэ хуудас нээгдэж байгаад баяртай байна. УИХ-ын сонгуулийн нээлтийн өдөр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр хүрэлцэн ирж, ирэх дөрвөн жилд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. ШУА-ийн ерөнхийлөгчийг намын жагсаалтын тавдугаарт дэвшүүллээ. Энэ бол Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухааны хөгжилд хэрхэн анхаарахаа нийгэмд үзүүлж байгаа илрэл гэж ойлгож байгаа. Бид цаашид санамж бичгийнхээ хүрээнд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монголын нийгмийн шинэ 30 жилд шинжлэх ухааны салбар бодитой хувь нэмэр оруулж чаддаг гэдийг харуулах ёстой. Ирэх жилүүд шинжлэх ухаан технологийн сэргэлтийн жилүүд байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ШУА-ийн эрдэмтэн судлаачдыг төлөөлөн үг хэлсэн юм.

Дашрамд дурдахад, ШУА-ийн харьяа 16 хүрээлэнд 1200 орчим ажилтан 400 орчим докторын зэрэгтэй нарийн мэргэжлийн судлаачид ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сонгогч
Сонгогч
2024-06-10 22:22

Жинхэнэ попын хаан юм даа, өөр юу ч гэх вэ. Ичиж үхмээр……

Зочин
Зочин
2024-06-11 04:36

Зайл мангар идданууд

Зочин
Зочин
2024-06-11 06:29

Ээ мөн ч их юм үзэх нь дээ, хэдүүлээ ????‍♂️

Зочин
Зочин
2024-06-11 11:10

Монгол улсын шинжлэх ухааны с�##�барыг зөвхөн ШУА-р харж байгаа нь харамс�##�тай байна.
Бусад Эрдэм шинжилгээний байгууллага их сургуулиудад оюуны асар их нөөц байдгыг энэ намын дарга хардаг ухааны мэлмийтэй ч болоосой

Irgen
Irgen
2024-06-11 13:49

Энэ сөнөчихсөн газартай ямар юмны санамж бичиг байгуулдаг байнаа.Энэ удаад Оюунэрдэнэ тэнэг хүн шиг харагдаж байна.

???????Зочин
???????Зочин
2024-06-11 15:57

Нэг л их духдаж адис авсан хүмүүс

Зочин
Зочин
2024-06-11 19:12

Мангарууд �##�на

Холбоотой мэдээ

Back to top button