Сонгууль-2024

Нэр дэвшигч Н.Алтаншагай өнөөдрийн уулзалтаа орбит тахилтаас эхлүүллээ

Редакцын бус нийтлэл

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 11-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Наранцэцэгийн Алтаншагай Орбит, Тахилт бүсийн иргэдтэй хийсэн өнөөдрийн уулзалт амжилттай өндөрлөлөө.

Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн 8 жилийн хугацаанд Нийслэлийн хамгийн их, хамгийн том бүтээн байгуулалт өрнөжээ. Нэр дэвшигч Н.Алтаншагай "Орбит, Тахилт бүсэд "Цагдаа толгой" цэцэрлэгт хүрээлэн, Ерөнхий боловсролын 122 дугаар сургуулийн өргөтгөл зэрэг багагүй бүтээн байгуулалт бий болсон.

"Цагдаа толгой" цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт 2019 оноос эхэлсэн бөгөөд нийт дөрвөн га талбайд тохижилтын ажил хийж ашиглалтад оруулсан.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад 750 метр дугуйн зам, 50 машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, худаг зэргийг цогцоор нь шийдсэн.

Түүнчлэн 1500 орчим нарс, хайлаас суулган, 22 мянган ам метр талбайг зүлэгжүүлэх ажлыг хийн, ногоон байгууламжийн усалгааны системийг суурилуулсан" хэмээлээ.Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх иж бүрэн цогцолбортой болсонд баяртай байгаагаа хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-11 13:42

Зайлаа муу улаан намын новш

Холбоотой мэдээ

Back to top button