Нийгэм мэдээ

Хангайн бүсэд хэрэгжүүлэх гурван төслийг танилцууллаа

УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Г.Ганболд, ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баацагаан, Хүрээмарал суманд ажиллан, иргэд малчдад өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон парламентын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн хуулийн өөрчлөлт болон цаашид бүсчилсэн хөгжлийн хүрээнд хийгдэх ажлуудыг танилцууллаа.

Хангайн бүсийн гурван аймаг буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг тархаан байгуулах, гурван гэгээний нутгийг зорьж ирэх жуулчдад зориулан аялал жуулчлалын таатай орчныг бүрдүүлэн, сум орон нутгийг хөгжлийг уялдуулан явуулах, уудам Монгол орны хүйс нутаг Хангайн бүсийг зорин саатах, дамжин өнгөрөх зорчигч болон ачаа тээврийн сүлжээг сайжруулж, эргэлтийг нэмэгдүүлэх гурван бодлогыг голчлон хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг Хангайн бүсэд МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Г.Ганболд, ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нар уулзалтын үеэр хэллээ.

Энэ гурван голлох хөтөлбөр Хангайн бүсийн гурван аймагт хэрэгжсэнээр иргэдийн хувьд ч ажилтай, тогтмол орлоготой болох боломж бүрдэх юм. Иргэдийн хувьд МАН-аас нэр дэвшиж байгаа 9 нэр дэвшигчийг багаар нь дэмжихээ хэлж байна. Хангайн бүсийн хөгжлийг түүчээлэх 9 хүнээр МАН-ыг нэр дэвшигчдийг нэрлэн, багаар нь сонгохоо илэрхийллээ. УИХ-ын 2024 оны МАН-аас “Ард түмний ялалт” уриаг дэвшүүлж байгаа. Ард түмний ялалт гэдэг уриа авлигын гинжин хэлхээг тасалж, ард түмэнд учруулсан хохирлыг нь төлүүлэн, нийгэмд шударга ёсыг тогтооно гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийн илэрхийлэл юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн хангайн бүсийн Бөмбөгөр, Баацагаан, Хүрээмарал суманд ажиллан, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийг танилцууллаа. ​Өнгөрсөн 4 жилийн хугацаанд уих-ын дарга г.занданшатарын удирдсан парламент эрх зүй, авлига, эдийн засгийн гэх мэт 10 шинэчлэлт, 100 өөрчлөлтийг хийсэн. тухайлбал эрх зүйн шинэчлэлийн хүрээнд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, түүний дагуу энэ удаагийн сонгууль бүсчилсэн хөгжлийн хүрээнд 126 гишүүнийг анх удаа сонгох гэж байна. Мөн УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль зэргийг баталснаар УИХ-аас олон удаагийн сонсголуудыг зохион байгуулж иргэдийн мэдэх эрхийг хангаж байгааг уулзалтын үеэр сум, орон нутгийн иргэд сайшаан хэлж байгаа юм. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар монгол улсын иргэд байгалийн баялагтаа эзэн нь байх боломж бүрдэн хувь хишиг хүртэж байгааг ч онцлон хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр “Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг бие биеээсээ 200 км-ийн зайд оршдог ч эдгээр гурван аймаг нь "Тэгш хэмт алтан гурвалжинг" бүтээж байгаа. Алтан нутгаа ухаж биш, ажил хөдөлмөрөөр ирээдүйгээ тэтгэж, ногоон байгаль, цагаан алтаараа, эрдэм мэдлэг, авьяас оюунаараа хангайн бүсийн гурван аймаг хөгжин цэцэглэх сайхан ирээдүй бий. үүний төлөө төрийн бодлого, түмний зүтгэлийг нэгтгэж, түүчээлэн манлайлна” гэдгийг илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button