Нийгмийн

Хар тамхи худалдаалсан Нигер иргэдийн шүүх хурал хойшиллоо

Өнөөдөр /2019.12.02/ Монгол Улсын хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлж, бусдад худалдсан гэх хэргээр саатуулагдан шалгагдаж буй Нигерийн иргэдэд холбогдох шүүх хурал болсон. Уг хурлаар шүүх бүрэлдэхүүн тодорхойгүй хугацаагаар хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Хэргийг эргэн сануулбал, Хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон А.О.Азеез нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн гуравдахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Адекола Олавасен Азеез, Анози Дарлингтон Дон, У.Ариунзул нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан. Гэвч өнөөдрийн хуралд орох байсан шүүгч дөрвөн өдрийн өмнө эхэлсэн М.Болортуяа, Д.Баярсайхан нарын хуралд бүрэлдэхүүн орж байгаа учир ийнхүү хойшилжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-02-06 21:40

Kamagra Farmacias http://abuycialisb.com - cheapest cialis Cialis Generique Pharmacie Buy Cialis Nexium Tablets Online

Холбоотой мэдээ

Back to top button