НИЙГЭМ

Монголбанк “Ятгах тусам нягтал” аяныг эхлүүлэв

Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд олон нийтэд хандан санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг хүргэх юм.

Иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийн дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголтыг өгснөөр залилангийн гэмт хэргийг буруулах, улмаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалахад аяны зорилго оршино.

Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум орчим төгрөгт хүрч байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум төгрөгт хүрч өссөн бөгөөд 2019 он гарсаар энэ тоо 13 тэрбум төгрөгт хүрч, жил ирэх тутам нэмэгдсээр байгаа юм. Иймд болзошгүй залилан, луйвраас иргэдийг хамгаалахад хамтрагч байгууллагууд нэгдэн урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудыг хийхээр зорьж байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-03 20:54

Зөв бна.Ашгүй дээ Амжтлт хүсье

MatFuse
MatFuse
2020-02-01 19:32

Best Pharmacy To Buy Tadalafil http://cialisir.com - Buy Cialis Cialis Super Active Vs Cialis Buy Cialis What Is Amoxicillin Used

LesOrdiff
LesOrdiff
2020-02-10 02:37

Ed Medication Drugs No Prescription http://viacialisns.com/# - Cialis Elocon Drugs Buy Cialis Viagra Ebay

Холбоотой мэдээ

Back to top button