УЛС ТӨР

АН: Г.Батхүү агсан өндөр гонхноос унаж, ихээр бэртэж нас барсан

НЭМЭЛТ: 11:33 цагт

АН-аас Г.Батхүү агсны нас барсан асуудлаар мэдээлэл хийлээ.

АН: Ардчилсан Намын Дэд дарга Гаваагийн Батхүү нь 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр 19.00 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал боллоо.

Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм.

Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна.

Түүний хувьд хууч өвчин байхгүй, хамгийн сүүлд 2019 оны дөрөвдүгээр сард бүх төрлийн шинжилгээ, оншилогоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан юм.

Мөн Г.Батхүү агсныг сүүлийн 20 минутад хэнтэй уулзаж байсныг хууль хяналтын байгууллага тогтоосон. Нийгмийн сүлжээгээр С.Эрдэнэ даргатай уулзаж байсан гэж тарааж байгаа энэ бол худал. АН тэр үеэр хуралдаан хийж хийж байсан.

Батхүү агсан 18:30 минутын орчимд гонхноос унасан байсан ч хууль хяналтын байгууллагад 19 цаг өнгөрөөж мэдэгдсэн нь сэжигтэй байна. Энэ ослыг тохиолдлын гэхээсээ илүү санаатай осол байж болзошгүй гэж харж байна. Хэрийн хүн гонхноос унана гэж байхгүй осол болсон газар буюу гонхноос хүн унана гэдэг учир битүүлэг хэрэг. Та бүхэн осол болсон газар очоод хараарай гэмээр байна.


ЭХЛЭЛ: 07:40 ЦАГТ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас гаргасан МЭДЭГДЭЛДЭЭ “2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад "Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу НЦГ-аас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг НЦГ-ын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Мөн олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байна" гэж дурдсан байна.  

Урьдчилсан дүгнэлтээр Г.Батхүү агсан гадны нөлөөгүй, зүрх нь гэнэт зогссоны улмаас амь насаа алдсан гэж буй. 

-ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮЕЭР АР ГЭРЭЭС НЬ ХҮН ОРОХЫГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ БАЙНА-

                                    Тайлбар: Талийгаачийн унасан гэгдэж буй гонхон

Мөн АРДЧИЛСАН НАМААС “Ардчилсан Намын Дэд дарга Гаваагийн Батхүү нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал боллоо. Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм.

Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна” гэж мэдэгдсэн анхаарал татаж буй юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Нийслэлийн цагдаагийн газраас өнгөрөгч амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн асан Г.Батхүүтэй хамгийн сүүлд байсан байж болох хүмүүсээс тайлбар авч ажилласан байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаачийн цогцост задлан шинжилгээг хийсэн. Энэ үеэр ар гэрийнхэн итгэмжлэгдсэн хувийн шинжээч оруулах хүсэлт гаргасан ч тус хэргийг хянаж байгаа прокурор “зөвшөөрөөгүй” гэх мэдээллийг мөн АН-аас мэдээлсэн билээ.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button