УЛС ТӨР

Н.Номтойбаяр: Г.Батхүү агсантай тэр ѳдѳр уулзсан ч МУУДАЛЦААГҮЙ

АН-аас Г.Батхүү агсны гэнэтийн нас барсан шалтгааны талаар мэдээлэл хийхдээ "Хамгийн сүүлд МАН-ын нэр бүхий гишүүнтэй уулзсан" гэж тодотгосон юм. Үүнтэй холбогдуулан Н.Номтойбаяр гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

"Би ѳнгѳрсѳн баасан гаригт Г.Батхүү агсантай уулзсан нь үнэн. Тэр ѳдѳр бид авто спортын талаар ярилцаад ѳнгѳрсѳн. Намайг 19:00 цагийн үед бүлэг рүү ороход сэтгүүлчид байсан. Тухайн үед Г.Батхүү агсан жин нэлээд хаясан байдалтай байсан" гэж мэдээлэв.

Энэ үеэр "Би гэрчийн мэдүүлэг ѳгсѳн. Одоо шалгаж байгаа юм билээ. Миний ѳрѳѳнд уулзалт болсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Ѳдрийн хоолон дээр жаахан архи задалсан нь үнэн" гэсэн юм.

Мѳн үеэр "Намайг У.Хүрэлсүх сайдтай тэр ѳдѳр муудалцсан гэж мэдээлж байгаа. Ер нь маргаан гарч л байдаг" гэв. 

Г.ИТГЭЛ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ Ч.ОТГОНБАЯР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button