Нийгмийн

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт холбогдох шүүхийн шийдвэрийг танилцууллаа

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Дархан монгол ногоон нэгдэл ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт холбогдох хэргийн шийдвэртэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд  хэвлэлийн бага хурал хийж шүүхийн шийдвэрийг танилцууллаа.

“Дархан монгол ногоон нэгдэл ТББ нь нийтийн өмчийг хамгаалах зорилгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны дөрвөн захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор хандсан байдаг.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Дархан монгол ногоон нэгдэл ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 19, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор ерөнхий сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдүүлсэн.

Маргаан бүхий дөрвөн захирамж нь МУ-ын Засгийн газрын тухай хуулийн тавдугаар зүйлийн II, 17 дугаар зүйлийн III, 20 дугаар зүйлийн III-т зааснаар Засгийн газрын хамтын зарчмаар буюу танхимын зарчмаар хэрэгжүүлэх бүрэн эрхтэй холбоотой УИХ-ын өмнө хамтын хариуцлага хүлээх тухай асуудал нь бусад гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол тухайн асуудлыг эрхэлсэн гишүүнд урьдчилан мэдэгдэж санал солилцох шаардлагатай холбоотой бүх дээрх хуулийн заалтуудад нийцүүлээгүй гэж дүгнэсэн.

Маргаан бүхий дөрвөн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг удирдамжинд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, захирамжаар гарын үсэг зурах эрх олгогдсон этгээд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан зэргээр дөрвөн захирамжийг зохицуулалтын үйлчлэл нь дуусгавар болсон маргаан бүхий захирамжууд биелэгдсэн учир шүүхээс эдгээр дөрвөн захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэлд заасан нийтийн өмчийн эрх буюу хууль ёсны ашиг сонирхол нь шууд сэргээгдэхгүй юм.

Харин шүүхээс маргаан бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоосноор төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагын хүрээнд ерөнхий сайдаас дахин илт хууль бус захирамж гаргахгүй байх дараагийн шийдвэр гаргах ажиллагаандаа нийтийн өмчийг хамгаалан нийтийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэн шийдвэр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зэрэг Монгол Улсын ирээдүйн хөгжлийн хувь нэмэр оруулах зүй ёсны буюу хууль ёсны нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ дурдаж шүүх хуралдааны явцад тайлбарлан маргаж байна гэж үзсэн учир шүүхээс энэхүү хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь үндэслэлтэй гэж үзсэн.  

Маргаан бүхий дөрвөн захирамж нь илт хууль бус болохыг шүүхээс тогтоосноор эдгээр захирамжийн эрх зүйн үр дагавараас үүссэн бусад харилцаа буюу түүний дотор Оюутолгойн санхүүжилтийн төлөвлөгөө гэж нэрлэгдэх хөрөнгө оруулалтын гэрээний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, нөлөөлөхгүй юм.

Учир нь маргаан бүхий захирамжийн үр дагавраас үүссэн эрх зүйн бусад харилцаа нь тусдаа өөр төрлийн харилцаа, бусад төрлийн эрх зүйн актад хамаарч байна. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй гэдгийг албан ёсны шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button