Нийгмийн

Хотын төвд автомашиных нь дөрвөн дугуйг хулгайлсан хэрэг гарчээ

Өнөө шөнө /2019.12.06/ Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А-ийн приүс маркын автомашины дөрвөн дугуйг хулгайлан, оронд нь тоосго эвж үлдээсэн хэрэг гарсан байна. Хотын төвд гарсан энэ хэрэг Улаанбаатар хотын аюулгүй байдал, камержуулалт, урьдчилан сэргийлэлт ямар байгааг харуулсан тухай уг иргэн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрбээр “Ингэтлээ хүн ядраад байгаа юм уу, өлсөж үхэх гээд байна уу ? Бид аюулгүй нийгэмд амьдарч чадаж байна уу ? Эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байх уу? Өнөөдөр миний машины дугуй хулгайлагдсан бол маргааш таных хулгайлагдана гэсэн үг. Сэрэмжлүүлэг болоод аюулгүй орчныг бүрдүүлэх нэг ч гэсэн ажил хийгдээсэй гэж хүсээд үүнийг бичиж байна” хэмээжээ.

Улсын хэмжээнд 2019 оны эхний улиралд 12 932 гэмт хэрэг бүртгэгдсэний 67 хувь нь нийслэлд гарчээ. Эдгээр тохиолдлын дөнгөж 200 гаруйг нь камерын бичлэгийн тусламжтай илрүүлж байв.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 26 дугаар тогтоолоор байгуулагдсан Цахим бодлогын зөвлөлийн хурлаас гаргасан зөвлөмжийн дагуу Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нь хангах зорилгоор Засаг даргын А/347 дугаар захирамж гарсан. Энэ дагуу нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд суурилуулсан теле хяналтын камерын системийг нэгтгэх шийдэл боловсруулах, камеруудын ашиглалтын асуудлыг шийдвэрлэх, цаашид шинээр суурилуулах болон нийтлэг журам боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Өөрөөр хэлбэл, нийслэлд өмнө байсан камерууд нэгдсэн стандарт мөрдлөггүй. Нийт 25 төрлийн камерын хяналтын системтэй, эдгээр нь хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байдаг. Зарим камер нь хязгаарлагдмал буюу 100 гаруйхан метр доторх орчны дүрсийг бичдэг аж.

Хэрэг гарсан тохиолдолд тухайн цэгт камер байхгүй, байсан ч нягтрал муу, хүний нүүр царайг гаргах хэмжээнд ажиллаж чаддаггүй, камер байлаа ч иргэд бичлэгийг нь шүүж үзэж болдоггүй, дүрс бичлэг нь богино хугацаанд устдаг зэрэг олон хүндрэл байсаар байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өвгөн
өвгөн
2019-12-06 13:30

Арчаагүй ч төр блдоо..өчнөөн жил камер ярьлаа. авлаа суулг�##�аа л гдэг. Гтэл иим чанаргүй юмаар ард түинээ хуураад, өөрсдөө идэж уугаад баяжаад бхаар яаж бд�##� сайжрах юм бэ? новшнуудаа. Хаа нэг харанхуй гудамжинд хэн нэгииг зодоод,�##�аад,хүчиндэж бв�##� огт мэдэхгүй. өнгөрсөн хойно л баахан сүржигнэнэ. Тэгээд хохирсоны буруу блно. Монголд үр хүүхдээ амьдруулах ямарч ирээдүй бат�##�гаа �##�гаа. Үтэр түргэн үхэж д�##�д ороосой энэ тэнэг дарга нар нь...

хулгайчид
хулгайчид
2019-12-06 15:15

энэ бол оюуны хоосрол

ebi
ebi
2019-12-06 16:48

дугуйн ченж нар өөхшүүлдэг юм билээ. 10 хоногийн өмнө да хүрээ дээр 4 дугуй үзтэл монголд явж байсан хуучин дугуй обудтайгаа 450к гэж байна. учирыг нь асуухаар өмнөөс уурлаад бнлээ. хулгайн дугуй гэдгэнэ ойлгомжтой байхад чадахгүй бол боль гээд цааш нь хийчиж бнлээ

Холбоотой мэдээ

Back to top button