Нийгмийн

Гавьяат тамирчин Э.Содномпилжээг “Нийслэлийн хүндэт иргэн”-ээр өргөмжлөх шийдвэр гаргалаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн батлах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг товлон зарлах тухай”, “Шагнах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв.

Тодруулбал, Монгол Улсын биеийн тамир спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, паралимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин Э.Содномпилжээг Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжлөх шийдвэр гаргав. 

Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг энэ сарын 26-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товлолоо гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button