Нийгмийн

Оюутнууд “Маркетинг, олон улсын худалдааны хөгжил” сэдвээр өрсөлдөв

МУИС, БС-ийн Маркетинг Худалдааны 60 жилийн ойн хүрээнд “МАРКЕТИНГ, ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХӨГЖИЛ: ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” сэдэвт үндэсний хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд нийт Маркетинг, Олон улсын худалдаа, Гаалийн чиглэлээр НИЙТ 5 их дээд сургуулийн 21 илтгэл ирснээс

МАРКЕТИНГИЙН ЧИГЛЭЛД

I байранд МУИС, БС-ийн Маркетингийн 4-р түвшний оюутан М. Мөнхбаяр, Х. Лхамцэдэн, Ч. Цэвээндорж нар “ДАГАЛДАХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БАЙДАЛ ХЭРЭГЛЭГЧДИЙН ХУДАЛДАН АВАЛТАД НӨЛӨӨЛӨХ НЬ” (Кофе шопын жишээгээр) сэдэвт илтгэлээрээ,

II байранд ХИС-ийн Олон улсын худалдааны 4-р түвшний оюутан О.Батням, Ц.Мөнхтулга нар “ОРГАНИК ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНД ХАНДАХ ХЭРЭГЛЭГЧДИЙН ЗАН ТӨЛӨВИЙН СУДАЛГАА” сэдэвт илтгэлээрээ,

III байранд МУИС, БС-ийн Маркетингийн 3-р түвшний оюутан Э.Мөнхзаяа, Ц. Чимэддорж нар “БРЭНДИЙН ҮНЭНЧ БАЙДАЛ БОЛОН СЭТГЭЛ ХАНАМЖ НЬ ХЭРЭГЛЭГЧИЙН ХУДАЛДАН АВАЛТАД НӨЛӨӨЛӨХ НЬ” (Гар утасны жишээн дээр) сэдэвт илтгэлээ тус тус орсон бол

ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА, ГААЛИЙН УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛ

I байранд МУИС, БС-ийн Худалдааны 3-р түвшний оюутан М. Баянмөнх “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД ГАДААД ХУДАЛДААНЫ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” сэдэвт илтгэлээрээ,

II байранд МУИС, БС-ийн Худалдааны 4-р түвшний оюутан А.Насанбаяр, Г.Ганцэцэг нар “ӨНДӨГНИЙ ИМПОРТЫН ГААЛИЙН ТАРИФЫН ОНОВЧЛОЛ БОЛОН ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ОНОВЧТОЙ МАРШРУТЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ” сэдэвт илтгэлээрээ,

III байранд МУИС, БС-ийн Санхүүгийн 3-р түвшний оюутан Х.Анхбилэг нар “МОНГОЛ УЛСЫН ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРОХ УРСГАЛЫН ШИНЖИЛГЭЭ” сэдэвт илтгэлээ тус тус орж амжилт үзүүллээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button