Нийгмийн

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүлэв

Нийслэлийн Засаг дарга бѳгѳѳд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар Москва хотод албан айлчлал хийх үеэрээ Улаанбаатар хотын Захиргааны даргаар ажиллаж байсан, НАХЯ-ны сайд асан, Хурандаа генерал С.Лувсангомботой Москва хот дах Монгол Улсын Элчин сайдын яаманд уулзаж, Улаанбаатар хотын хөгжил дэвшил, түүх соёл, Москва хотын онцлогийн талаар халуун дулаан яриа өрнүүлсэн байна.

Энэ үеэр Хурандаа генерал С.Лувсангомбо “Хотын дарга та залуу хүний хувьд эрчимтэй сайн ажиллаж байна. Би Москва хотоос зурагт, интернетээс мэдээлэл байнга авдаг. Улаанбаатар хотын утааг бууруулах үйл хэрэгт чамгүй амжилт гарч байгааг хараад ахмад зүтгэлтний хувьд баярлаж сууна. Хотын даргын ажил ч аж ахуйн шинжтэй, цаг зав гардаггүй, хүнд хэцүү ажил даа. Улаанбаатар хотод амьдран суугаа хүн амын тоо 1.4 саяас дээш дээш гарч, бага талбайд олон өндөр барилга байгууламж баригдсан ийм нөхцөлд та бүхэн газар хөдлөлтийн асуудалд анхааран ажиллах нь зүйтэй шүү.

Мөн инженерийн шугам сүлжээний асуудлын удирдах арга замыг тодорхой болгох ёстой. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагуудыг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь шийдээд ажиллаарай гэж захья. Мөн түүхэн ач холбогдолтой барилга байгууламжаа хадгалж, хамгаалах тал дээр дарга таныг анхаарч ажиллахыг хүсье. Одоогийн Хотын захиргааны барилга болох хуучнаар Алтай зочид буудлын тухай гэхэд Монголд байсан гурван маршалын оролцоотойгоор баригдсан байдаг. Сураг сонсох нь ээ, хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн, буулгаж нураана л гэх юм” гэж хэлжээ.

Уулзалтын төгсгөлд Хотын захирагч С.Амарсайхан, Хурандаа генерал С.Лувсангомбыг урт удаан наслахыг ерөөж, хотын захиргаанд гаргасан хүсэлтийг нь шийдвэрлэж, Улаанбаатар хотод орон сууц олгохоор болсныг өөрт нь дуулгасан байна. Мөн түүнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь өндөрөөр үнэлж, Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн медаль, гарын бэлэг гардуулж, хамтдаа дурсгалын зураг татуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bank
bank
2019-12-08 19:33

hotiin zahirgaanii bairiig Bat-Uul gedeg gamin hotiin darga baihdaa Golomt bankind hudaldsan surag baisan. Unen uu??? Ene talaar yaagaad hotiin darga nar duugarahgui bn ve? Golomt bank ug bairiig buulgaad shine barilga barij taliig ni uuruu avna gesen balai yaria yavaad baigaa. Uuniig olon tumend tailbarlahiig shaardaj bn!

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2019-12-09 07:43
Reply to  bank

Энэ үнэн бол их тусгүй явд�##� байна шүү. Энэ байшин уран барилгын хувьд сонин хийцтэй, онцгой байрл�##�тай, зохицол ансамбелийн хувьд гойд бүтээл шүү. Энэ ансамбелийн өмнөд т�##�д нь Элдэв-Очир кино театр, хойт т�##�д Үйлдвэрийн холбооны байшин гээд гойд өвөрмөц цогцолбор шүү. Мөн дуурийн театр байна. Энэ ансамбелийг хамга�##�ж үлдэх хөдөлгөөн өрнүүлсээр байна. Урлаг соёлын нийт зүтгэлтнүүд оролцохсон. Зохиолчдыг оролцохыг ури�##�ж байна. . Архитехторчид хошуучилж, эдгээр барилгын түүх намтрыг мэдээлж ярилцмаар байна. Ойрын үед нэг газарт цуглаж ярилцах уу?

Холбоотой мэдээ

Back to top button