Нийгмийн

Ирэх онд нийслэлд давхар автобус үйлчилнэ

2020 онд нийслэлийн иргэдэд давхар автобус үйлчилж эхлэх гэж буйг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг хэллээ. Нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэлд тодорхой тооны давхар автобус явуулах зорилттой байгаа аж.

Сонирхуулахад, БНСУ-ын нийслэл Сөүл хотноо 2015 оноос эхлэн давхар автобус явж эхэлсэн байдаг. Энгийн автобус 30 суудалтай байдаг бол давхар автобус түүнээс хоёр дахин их буюу 72 суудалтай. Суудлын тоо ихэссэнээр нэгэн зэрэг олон тооны үйлчлүүлэгчийг тээвэрлэх боломжтой болж, ажил эхлэх болон тарах үеийн ачааллыг багасгахад ихээхэн нөлөөлөх ажээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-09 19:12

Манайд одоохондоо тохирохгүй эд. Зам муу. сав�##�гаа ихтэй ,үйлчилүүлэгчдийн соёл дэг журам тааруу ,буух суух гэж будилна , цахилгааны олон шунамуудтай ...гээд хүндрэл нилээд байгаа даа.

Холбоотой мэдээ

Back to top button