Нийгмийн

Маргааш Авто зам ашигласны хураамжийн нэмэгдлийг ахин хэлэлцэнэ

Өнөөдрөөс /2019.12.09/ эхлэн автомашинтай жагсагчид хотын төвөөр жагсаж, хэд хэдэн шаардлага бүхий албан бичгийг хотын удирдлагуудад хүргүүлээд буй. Өнөө өглөөний 07 цагаас эхэлсэн жагсаал ирэх баасан гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол жагсаалаа цаашид ч үргэлжлүүлнэ гэдгийг жагсагчид хэлсэн.

Иймд өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх болсон шаардлагаа эргэн харахыг эрх баригчдад сануулсан. Мөн нийслэлийн удирдлагууд жагсагчдыг хүлээж авч уулзан, албан бичгийг нь гардахдаа “НИТХ-ыг маргааш ээлжит бусаар хуралдуулж, уг нэмэгдлийг ахин хэлэлцэх болно” гэдгээ хэллээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button