Нийгмийн

Сураггүй алга болсон малчин эмэгтэйг олжээ

Өвөрхангайаймгийн Есөнзүйл сумын Хайрхан багийн малчин 36 настай Т нь өчигдөр /2019.12.09/ 17.40 цагийн орчим малаа хотлуулна гэж гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Түүнийг алга болсон талаарх дуудлагыг нөхөр нь аймгийн Онцгой байдлын газар  мэдэгдсэн байна. Ийн мөн өдрийн  18:45 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 22.50 цагт малчин Б-ийнд байхад нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн  аж.  Энэ өдөр объектын  гал түймрийн дуудлага мэдээлэл өмнөх өдрүүдийнхээс илүү их бүртгэгджээ. Тухайлбал,

  • Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн хоёрдугаар гудамжинд иргэн О-ийн эзэмшлийн 12х8 метрийн хэмжээтэй  граж, “Бонго пронтиер”  загварын ачааны автомашин шатаж байсныг алба хаагчид нэг цаг ажиллаж унтраасан.
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны  тавдугаар багийн Замчдын хэсгийн 7 дугаар байранд иргэн Х-ийн 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн Цэнхэр хороолол дахь нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын 15 дугаар гүний худаг Худаг шатаж байсныг алба хаагчид  45 минут ажиллаж унтраасан байна.

Мөн Ховд, Хөвсгөл аймагт  тус, тус  таван  ханатай гэр бүрэн шатсан ч азаар хүний амь эрсдээгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-12-10 12:24

Мэдээлэлээ тодорхой бичээч.М�##� хотлуулах гэж яваад иргэн Б-нд юу хийж байгаа юм. Зарим өөрийгөө м�##�лаж чаддаггүй м�##�чидаас болж онцгойгийн хэдэн з�##�уучууд ядарч гүйцлээ. Энэ м�##�чдад хариуцлага гэж байдаг юм уу. Зуд ган болоогүй байхад өөрсдөө зуданд өртөж зуурдаар явчих гээд байх юм.

Холбоотой мэдээ

Back to top button