ДЭЛХИЙ

Гар утсандаа сатаарсан хүмүүс бүдэрч унан хүзүү, толгойгоо гэмтээх тохиолдол нэмэгджээ

АНУ-ын чих, хамар, хоолой судлал, хүзүү, нүүрний мэс заслын JAMA Otolaryngology – Head & Neck Surgery байгууллагын хийсэн судалгаагаар сүүлийн 20 жилд зөвхөн гар утасны дэлгэц ширтэн сатаарч гудамжаар алхаж явсан хүмүүс бүдэрч унан, хүзүү толгойн гэмтэл ихээр авах болсон нь батлагджээ.

Судалгааны ажлыг удирдсан мэс засалч, доктор Борис Пашковер эрүү нь хугарсан, нүүр нь гэмтсэн зэрэг гэмтэлтэй эмнэлэгт хандаж буй хүмүүс шалтгаанаа гар утас ширтэж яваад бүдэрсэн хэмээн тайлбарлаж байсан тухай ярьсан гэнэ. АНУ-ын гэмтэл согог цахимаар бүртгэх үндэсний систем дэх 100 гаруй эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг дахь статистик дээр суурилан дээрх судалгааны үр дүнг гаргасан байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button