НИЙГЭМ

Дорноговьд 500 гаруй ногтруу толгой, далавч нь тасарсан байдалтай үхжээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумд энэ сарын эхээр 500 гаруй ногтруу шувуу үл мэдэгдэх шалтгаанаар, бөөнөөр үхсэн байна. Нутгийн иргэдийн хэлж буйгаар, шувууд толгой, далавч нь тасарсан байдалтай түгээмэл олдсон агаад, усанд хордсон, мэрэгч амьтдыг устгах хортой буудай идсэн гэх мэт ондоо таамаглалуудыг дэвшүүлж байгаа аж. Харин холбогдох байгууллагуудын зүгээс ямар нэг албаны тайлбар өгөөгүй байна.

Даланжаргалан сумд зуншлага оройтон ногтруу идээшилдэг нэг нас буурцагт ургамал ихээр ургах болсноос үүдэн хэдэн мянган ногтруу нутаглах болсон тухай оршин суугчид ярьж буй. Шувууд хаа сайгүй биш, 5-6 километрийн радиуст бөөнөөр үхсэн учир хордсон гэх таамаглалыг мэргэжлийн хүмүүс няцааж байна. Толгой, далавч тасарсан байгаа нь ямар нэг хүчтэй зүйлтэй мөргөлдсөн гэдгийн баталгаа бөгөөд, өндөр хүчдэлийн шугамуудад шувууны өд сөд наалдаж үлдсэн байсан гэдгийг тэд хэлж байгаа юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-12-11 06:31

Хэдэн зуун мянгаараа сүрэглэн нисэхээрээурд т�##�ын эгнээний шувууд зүгээр арынх нь өндөр хүчдэлийн шон утас мөргөөд ингэж үхдэг юм аа бүү сенсацл байдаг л нэг үзэгдэл дэндүү олноороо сүрэглээд байна лээ Д�##�анжарг�##�ан Айраг Борөндөрийн нутгаар

Холбоотой мэдээ

Back to top button