Top StoriesСурвалжилга

Авлига хороолол: Нийслэл нураах үндэслэлээ шүүхэд тайлбарлаж чадалгүй дахин шинжээч томилжээ

Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын "Aqua Garden" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны наймдугаар сард гарсан.

Уг шийдвэр өмнө жилийн долоодугаар сард болсон их үерээс үүдэлтэй бөгөөд иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд ийнхүү захирамжилсан гэгдэж байв. Тодруулбал, "иргэдийн эд хөрөнгө, амь насанд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул хуулийн дагуу албадан буулгахаар болсон" гэж тухайн үеийн дарга мэдээлэлдээ онцолж байсан юм.

Тэгвэл одоог хүртэл "Авлига" хороолол гэх нэр зүүсэн "Aqua Garden" -ийг нураагаагүй буюу шүүхийн шийдвэр эцэслэгдэж гараагүй хэвээр байна. Харин тус хорооллын барилга гүйцэтгэлийн ажил зогсолтгүй үргэлжилсээр буй. Тиймээс энэхүү асуудалд талууд хэрхэн хандаж, ямар байр суурьтай байгаа болоод шүүхийн явц ямар түвшинд байгаа эсэх зарим мэдээллийг хүргэе.

-"Акуа гарден" байр суурь дээрээ бат зогсож, Нийслэл болон салбарын яам тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна-

Энэ асуудлаар "Акуа Гарден" хотхоны маркетингийн албатай холбогдож тодруулахад,

"Акуа Гарден" хотхоны дөрвөн блок барилга энэ есдүгээр сард ашиглалтад орно. Иргэдийн ярьж, ойлгоод байгаа шиг нураах асуудал үүсэхгүй. Нураасан ч эхний хоёр блок болон цэцэрлэгийг нураана гэсэн. Гэхдээ ийм зүйл болохгүй. Бид тэдний хэлээд байгаа шиг голыг нарийсгаж, урсцыг нь хааж, боосон зүйл байхгүй. Үүнийгээ бүх баримтаараа нотолж байгаа. Шүүх мэдээж нотлох баримт дээр үндэслэж шийдвэрээ гаргана. Тиймээс асуудалгүй" гэв.

Харин "Эм энд жи констракшн" компанийн Гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан,

"Дахин шинжээч томилуулахаар болоод тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлж хойшлуулсан. Тодруулбал өмнө нь манайхыг усны тухай хууль зөрчсөн гэж шинжээч томилуулсан ч зөрчөөгүй гэдэг нь тогтоогдсон. Гэтэл дахиад шинжээч томилуулах шийдвэр гарчихлаа. Уг нь шүүх шийдэх ёстой шүү дээ.

Нураана гэж байгаа тухайн байрны ажил зогсоогүй хэвийн үргэлжилж байгаа. Учир нь нураах шийдвэр гараагүй, хууль зөрчөөгүй гэдэг нь тогтоогдсон. Нийслэл нураах үндэслэлээ одоог хүртэл тайлбарлаж чадаагүй. Ирээдүйд магадгүй л гэж тайлбарласан. Шүүгч нотол гэсэн ч нотолж чадаагүй гэсэн үг.

Дунд гол дээр 3900 гаруй газрын зөвшөөрөл бий. Энэ дотроос ганц хууль зөрчөөгүй нь манайх. Одоогоор барилгын ажил хэвийн явагдаж байна. Манай асуудлаар сонсгол зохион байгуулах албан бус яриа гарч байгаа ч манайд мэдэгдээгүй байна" гэв.

Тэгвэл Нийслэл,

"Манайхаас дэлгэрэнгүй тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь 16-аас доош давхартай барилгыг манайх хариуцаж хяналт тавьдаг. Харин түүнээс дээш давхар барилгад Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хяналт тавьж хариуцдаг" гэлээ.

Харин Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам тодорхой хариулт өгч чадсангүй.

Эл асуудлыг 14 хоногийн өмнө хуралдсан ээлжит бус чуулганы үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням танхимаас асууж УИХ-ын дарга болон Хууль зүйн сайд доорх хариултыг өгсөн юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан,

"Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд өөрөө очиж ажиллаад, голын голдирол өөрчилсөн асуудал бийг нотолж, барилгын ажлыг зогсоох үүрэг өгсөн. Гэвч эсрэгээрээ нэмэлт зөвшөөрөл олгогдож, барилга нь баригдсан. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Хэрвээ болохгүй бол УИХ-аас ажлын хэсэг байгуулж, шалгах нь зүйтэй. Нэн анхаарал хандуулж ажилла. Хэрэв асуудал нэг тийш болохгүй бол намрын чуулган нээмэгц УИХ хянан шалгах түр хороо байгуулна".

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл,

"Асуудал Захиргааны хэргийн шүүх дээр яваа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хугацааг давсан. Хугацаандаа шийдэгддэггүй ийм асуудал олон байна. Нэгэнт сүүлийн байдлаар шүүх барилгын компанийн талд захирамж гаргасан тул түүнийг яаж ч болохгүй байна. Илүү бүтээлчээр анхаарал хандуулж ажиллах шаардлагатай".

 -"Эм энд жи констракшн" компанийн Гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан шүүхийн шийдвэрийн дараа юу хэлж байв-

Засгийн газар анх тус компанид 2007 онд “Алтан өргөө” орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэх санал тавьсан. Дүүргийн болон Нийслэлийн ИТХ хуралдаж, газар олгохыг зөвшөөрсөн. Ингээд 2008 онд хотын дарга Т.Билэгт орон сууцны зориулалтаар газрын зөвшөөрөл өгсөн байдаг.

Гэтэл 2011 онд газрын гэрчилгээг цуцалсан. Ингээд шүүх рүү шилжиж гурван шатны шүүхээр газрын гэрчилгээг сэргээх эцсийн шийдвэр гарсан. Харин 2013 онд Э.Бат-Үүл шүүхийн шийдвэрийг нь биелүүлэхгүй, гэрчилгээг нь гаргаж өгөлгүй жил зургаан сар болсны дараа зориулалтыг нь өөрчилж ногоон байгууламж болгосон байдаг.

Тус компани энэ асуудлаар 2020 он хүртэл тасралтгүй явж ажил эхлүүлэх зөвшөөрлөө усан парк дээр авч ажлаа эхлүүлсэн. Гэсэн ч тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан газрыг цуцалсан. Тиймээс Эм энд жи констракшн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар энэ асуудал олны анхаарлын төвд орсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Del
Del
9 сар 14, 2024 09:18

Сэлбэ голын с�##�аа ур�####�г бургас бут сөөгтэй тийм газрыг үерийн д�##�анг урагш татаад бургасын хядаад устай газрыг шороо асгаж тэгшлээд хаячихсан билээ тэгээд байшин барьж байгаа шүү дээ зөвшөөрөл өгсөн сумьяабазар авилга авсан нь ойлгомжтой

Зочин
Зочин
9 сар 14, 2024 10:26

Анхнаасаа спорт цогцолбор хэвээрээ байхгүй яасан юм бэ. Өөрсдөө тулт�##� авилгадаж байгаад орон сууцны болгуулсан. Та нарын буруу. Нураав�##� нураа нурааа.

иргэн
иргэн
9 сар 14, 2024 10:39

НУРААЧИВАА НИЙСЛЭЛИЙН ХЭДЭН ЭРГҮҮНҮҮД ХЭРВЭЭ ЭНЭ БАРИЛГЫГ НУРААЖ ЧАДВАЛ ТА НАРТ БИ ӨВЛИЙН ЧИНЬ ИДШИЙГ ӨГНӨ.БИ ХЭДЭН МАЛЫХАА БУЯНААР ЭНЭ БАЙРНЫ ХОЁР ОРЦЫГ ХУДАЛДАЖ АВСАН БҮҮР ИНЭЭД ХҮРЭЭД БАЙГААН НУРААСАН ХҮНД НЬ НАСААР ЧИНЬ ИДЭШ ХООЛЫГ ЧИНЬ ДААХАА АМЛАЯ МӨРӨӨДӨЦГӨӨ БИ Л ЛАВ ТАВИЛГАА ЗАХИАЛСАН ЗАЛУУ ЭХНЭРИЙХЭЭ БАЙРНЫ ЗОГСООЛЫГ ХҮРТЭЛ ХУДАЛДАЖ АВСАН МАЙ ШҮҮ АЦНУУДАА

Зочин
Зочин
9 сар 14, 2024 15:48

Tailbarlaj chadaxgui baina gej baixgui. Davarchixsan pixlunuud.

Иргэн
Иргэн
9 сар 14, 2024 16:18

Ер нь бол хууль бус авилг�##�ын хороолол гэдэг нь үнэн!!! Монгол улсын түүхэнд авилга хороолол гэдэг нэрээрээ тодхон үлдэнэ!!! Гэхдээ одоо нураана гэж юу байхав орон нутгийн сонгуулийн дараагаас ашигл�##�тад орно!!! МАН-АН-Н мафиууд ямар хуурч хулгайлж ханах биш!!!

Пин -тэй хүн
Пин -тэй хүн
9 сар 14, 2024 16:48

Хувийн өмчийг устга нураа гэсэн хүмүүс байх юм даа . Өөр төрлийн татвар торгуулиар шийдэж болно ш дээ .

Зочинard
Зочинard
9 сар 14, 2024 17:04

Niislel iim huuliin bagtai umuu chadamj muutail um bn

Зочин
Зочин
9 сар 14, 2024 18:47

Ха ха. Угаасаа л авилга хороолол шд ээ! Нийслэлийнхнийг шүүхтээн цуг авилг�##�дчихсан л бгаа шд. Харин ч хэн хэндээ ашигтай тусаа биз! Хамгийн гол нь нийслэлчүүдийг май гэж л бхгүй юу! Ха ха ха

Зочин
Зочин
9 сар 14, 2024 19:44

Нүүрсний хулгайн мөнгөөр шүүхийг �######�өөр нь мөнгө цухуйт�##� авилга өгчихсөн юм чинь ингэж томрох нь аргагүй шүү дээ

Нараа
Нараа
9 сар 14, 2024 20:24

Нэгэнт ийм болгочихоод нурааа гэж юу байхав Дамдинням гэдэг з�##�уу л өширрөж санасандаа хүрэх гэж муйхарлан зүтгэж байнаа

Зочин иргэн иргэн
Зочин иргэн иргэн
9 сар 14, 2024 20:41

Голын гольдролд ийм өндөр барилга нэг их удахгүй суулт өгч хазайна даа.Суурь сайн хийсэн ч �##�саараа газрын гүнээс мөн хөрсний ус гүйж таараа.

Иргэн
Иргэн
9 сар 15, 2024 16:56

тх угаасаа суурь яасан ч байсан байг�##�ийн хуулийн үнэнд гүйцэгдэхээ. Ирээдүйд олон өрх хүн ам эрсдэлд учрах нь ойлгомжтой! Иймээс урьдчилан сэргийлж буулгах нь зөв шдээ!!!

Зочин иргэн иргэн
Зочин иргэн иргэн
9 сар 14, 2024 20:50

Газар хөдлөлтийн идэвхитэй бүс улаанбаатарт 9н давхараас өндөр барилга бхрьж болохгүй гэдэг биздээ.Мөнгөний төлөө юуч хийхээс буцахаа байсан өнөө цагт ард түмэн нь хохирно доо.

ЗОЧИН
ЗОЧИН
9 сар 14, 2024 21:41

Төмөр замтай зэрэгцээд оршин суугчид нь дуу чимээнд нь г�##�зуурах байх даа

Зочин
Зочин
9 сар 14, 2024 21:47

Авилгачдаа илэрүүлээрэй

Зочинirgen
Зочинirgen
9 сар 14, 2024 23:03

Шүүхэд учир байгаа биз. Эбаа ту нарын шүүгч оров. Уу ...

Зочин
Зочин
9 сар 14, 2024 23:18

Шүүгч нар авлига хорооллоос авлига аваад байлгаад байна гэж байх уу

Зангараг
Зангараг
9 сар 15, 2024 07:48

Баригдаад дуусч байгаа бүтээн байгуул�##�тыг нураах нь утгагүй хорлон сүйтгэсэн үйлдэл болно. Удирдлага, эрх мэдэлд очсон ухамсар дорой хүмүүсийн үйлдэл гэж уншигдав.

Иргэн
Иргэн
9 сар 15, 2024 17:02

Санаатай хууль бус бүтээн байгуул�##�т, гарах уршиг үр дагаврыг иргэд эдэлнэ. Угаасаа байг�##�ийн хуулиараа суурь усанд автах нь эрүүл, саруул хэн бүхэнд ойлгомжтой! Мөнгөнөөс илүү хүний аюулгүй орчин иймээс энэ нөхцөлийг хангах үүрэг нь шүүх болон төрийн үүрэг шдээ!!!

Зочин
Зочин
9 сар 15, 2024 09:07

нийслэл болон хотын мэр наад барилгаа нэг т�##�даа багтаагаач дээ компанид ч хэцүү байгаа юм биш үү олигтой хариу т�##�йлбар үндэслэл гаргаж чадахгүй бол буулгаж болохгүй дээ зүгээр л орхи

Иргэн
Иргэн
9 сар 15, 2024 17:04
Reply to  Зочин

Компанийн мөнгө хамаагүй, амьдрах айл өрх, иргэдийн амь нас, аюулгүй байд�##� чух�##�!!!

ИРГЭН
ИРГЭН
9 сар 15, 2024 09:25

угаасаа Монголын шүүх Авилг�##�д идэгдсэн Шүүх ш дээ

Зочин
Зочин
9 сар 15, 2024 12:10

Шүүгч нарт их учир бий

За Зочин
За Зочин
9 сар 15, 2024 13:10

Авлигад идэгдсэн новшийн шүүх гэж энэ шүү

Зочин
Зочин
9 сар 15, 2024 16:51

Шүүх оролсон учраа бүх юм эсрэгээрээ эргэж таараа.

Иргэн
Иргэн
9 сар 15, 2024 21:19

Бүх зүйлийн хуулийн дагуу , хуулиа зас , шантаажууд барж идэж чадахгүй л бна, шантаажинд шанаа өгсөн хоншоортой компанид , нөр их хөдөлмөр цэвэр бизнес , гарын үсэг , камераар мөнгө хийгээд сурцан гөлгүүд тонил цаашаа

Хариу
Хариу
9 сар 15, 2024 21:53

Би ерөөсөө ойлгохгүй юм. Голыг нарийсгаагүй, голдирол өөрчлөөгүй гэж яриад байх юм. Дунд голын тэг дунд байшин барьж байгаа байж тэгээгүй гээд байх юм. Сүүлийн жилүүдэд Дунд гол ширгээд, бараг байхгүй болоод байгаа. Гэхдээ гол мөнөөс мөн. Их бороо ороход үерлэх нь ойлгомжтой биз дээ. Хөдөөний оркууд л биш юм бол хэнд ч тодорхой зүйл дээр маргаад байх юм. Харин байр худ�##�даж авсан хүмүүс л хөөрхий. Голдуу оркууд авсан байх даа.

Хариу
Хариу
9 сар 15, 2024 21:57

Наад захын юмыг бодож чаддаг бол голын дунд байшин барих нь буруу гэдгийг ойлгох ухаан байна уу. Бүгдээрээ тэнэг болоогүй баймаар юм. Дэндүү ойлгомжтой зүйл юмсан. Нөгөө урт нэртэй хууль яасан бэ. Жижигхэн гол дагуу олгосон бүх газраа хүчингүй болгосон бишүү? Гол дотор олгосон газраа яагаад хурааж чадахгүй байгаа юм бэ? Энэ улсад төр засаг гэж байна уу, хүмүүс ээ?

Зочин
Зочин
9 сар 16, 2024 08:29

Анхнаасаа л буруудсан АКУА ПАРК барина гэжчихээд ш�##� өөр болгоод

Иргэн
Иргэн
9 сар 16, 2024 09:17

Х�##�дагч хар х�##�зандаа. Нураачих. Тэгээд энэ замбараагүй авлига хээл хахууль,барилга байгууламжийн замбараагүй үйл ажиллагаанд цэг тавьж сануулга болог

Холбоотой мэдээ

Back to top button