НИЙГЭМ

Автомашин барьж явахдаа зүүрмэглэснээс урсгал сөрж, ноцтой осол гаргажээ

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өглөө 08:00 цаг орчимд, СХД-ийн 20-р хороонд зам тээврийн осол гарсан байна. Хэргийг тодруулбал, тус байршилд Сонсголонгийн гүүрнээс хойш Toyota Land-200 маркийн автомашин урсгал сөрж яваад Toyota Prado маркийн автомашинтай мөргөлджээ. Харин урсгал сөрж, осол гаргасан Toyota Land -200 автомашины жолооч цагдаад мэдүүлэг өгөхдөө, өнгөрсөн шөнө нойр муутай хоносон учир зүүрмэглэсэн гэж ярьсан тухай эх сурвалж мэдээлэв.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button