ДЭЛХИЙ

38 хүнтэй ниссэн судалгааны багийн онгоц хоёр цагийн дараа сураггүй алга болжээ

С-130 Херкулес нэрт Чили улсын цэргийн онгоц өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр, 16:55 цаг орчимд 38 зорчигчтойгоор Пунта Аренасаас хөөрсөн хэдий ч 18:00 цагт холбоо тасарсан тухай BBC агентлаг мэдээлжээ. Тэд Конг Жорж арал дээрх Эдвардо Фрэй Монталва судалгааны бааз руу явж байсан судалгааны багийнхан байсан бөгөөд, гурав нь энгийн иргэн байсан гэнэ.

Чилийн агаарын хүчний генерал Эдвардо Москира тус онгоцны нисгэгч нь туршлагатай нэгэн бөгөөд, онгоцны шатахуун дууссаны улмаас ослын буулт хийсэн байж болох тухай таамаглал дэвүүлсэн байна. Харин тус улсын ерөнхийлөгч Себастиан Пинера уг таамаглалд эргэлзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд, нийслэлээс нөхцөл байдлыг хором алдалгүй хянаж байгаа тухай мэдээлжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-10 21:26

Холбоотой мэдээ

Back to top button