НИТХ-ын сонгууль: Шинэ хотын дарга Х.Нямбаатар уу, эсвэл...
Арав хоногийн дараа сурталчилгаа нь эхэлж, аравдугаар сарын 11-нд санал хураах орон нутгийн сонгуульд олон нийт төдийлөн ач холбогдол өгөхгүй явж ирсэн. Чухамдаа үүгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийг төлөөлөгчид тодорно. Тэд Засаг даргаа нэр дэвшүүлдэг хуультай.
Тэр дундаа Нийслэлийн ИТХ улам бүр чухал талбар болж хувирсаар байна.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид бүрдсэнээр Улаанбаатар хотын бүх асуудлыг деталь түвшинд хүртэл нь хэлэлцэж, шийдвэрлэх гарц гаргалгааг эрнэ. Өмнө зөвхөн улсын төсвийг хардаг байсан. Одоо тийм биш, шинэ хуулиар Нийслэл өөрөө төсвөө бүрдүүлдэг болсон. Саяхан Нийслэл үнэт цаас амжилттай арилжаалж, томоохон төслүүдийг хөрөнгө оруулах шийдлээ болгож байна. Нэг үгээр Нийслэл сая нэг бие даасан, томоохон засаг захиргааны нэгж болохдоо системийн хувьд ойртож, дагаад НИТХ-ын төлөөлөгчдийн нэр хүнд, байр суурь ч өсөв.
Түүнчлэн, Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар, НИТХ-д хэн олонх болно, тэд дараагийн хотын даргаа нэр дэвшүүлэх зохицуулалттай.
Холбогдох хуулийн заалтаас гурвыг махчилж дурдвал,
- 56.5.1: Засаг даргад ИТХ дахь нам эвслийн бүлэг, ИТХ-д оролцогч дангаараа буюу хамтарч 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ
- 56.6: Нэр дэвшүүлсэн хүнийг, Нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно
- 57.1: Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
Өдгөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатар ажиллаж байна. Тэр ажлаа аваад яг нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2027 онд дуусгавар болж, дараагийн хотын даргын асуудал сөхөгдөх юм.
Тэгэхээр нийслэлчүүдийн хувьд хоёр тодорхой өнцөг бодууштай болж байна.
Нэгт, Нийслэл энэ дөрвөн жилийн дотор өөрчлөгдөх үү. Өөрчлөлтийг хэн хийж чадах вэ. Эхэлсэн ажлыг хэний, ямар баг тууштай үргэлжлүүлэх вэ?
Хоёрт, гурван жилийн дараа гэхэд тодорхой суурь бүрдүүлчихлээ гэж үзэхэд түүний залгамж халааг хэн авч явах вэ?
Өдгөө НИТХ-ын сонгуульд МАН, АН, ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл тус бүр нэр дэвшигчдээ тодруулж, батламжаа аваад байна. Чухамдаа, тэдний аль нь олонх болохоос дээрх хоёр асуудал шууд хамаарах юм.
НИТХ дээр маргаан, мэтгэлцээн өрнөдөг. Гэхдээ УИХ-тай харьцуулахад хавьгүй аж ахуйн шинжтэй талбар. Аж ахуйн, бодитой ажлууд урагшлах ёстой. Сөрөг хүчний хяналт гэхээсээ төслүүд явж, Улаанбаатар хот тулгамдсан асуудлаас гарах нь чухал.
Яагаад гэдгийг зөвхөн нийслэлчүүд төдийгүй жилдээ ямар ч давтамжтай бай хамаагүй Улаанбаатарт орж ирдэг Монгол Улсын бүх иргэн мэдэж байгаа. Утаа, түгжрэл, гэр хороолол, хөрсний бохирдол, нийтийн тээвэр, автозам, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, төлөвлөлт гээд нэрлэхэд дэндүү олон. Анхнаас 1.5 сая хүн амьдарна гэж тооцоогүй Улаанбаатар хот өнөөдөр амь тавихын өмнө шийдэлд хүрэх хэрэгтэй байна.
Гэхдээ аль болох богино хугацаанд амжуулах ёстой. Монголчууд Нийслэлээс гадна амьдардаг болтол буюу хотжилт тэлэхэд бүр их хугацаа шаардлагатай. Түүнээс наана Улаанбаатар хот ядаж агаарын бохирдлоос салж, түгжрэлийн асуудлаа шийдэх хэрэгтэй болжээ. Үүнийг намчирхаж хийхгүй.
НИТХ-д нэг онцлог бий нь, шинэ залуу улстөрчдийн халааг бэлтгэдэг явдал. Өөрөөр хэлбэл орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас улстөрчдийн олонх нь төрөн гардаг. Дүүргийн ИТХ-аас Засаг дарга хүртэл дэвшиж, улмаар хууль боловсруулах түвшинд ажиллая гэж эрмэлзсэн нь УИХ-ын сонгуульд өрсөлддөг.
Нэг үгээр УИХ-ын өмнөх, улстөрчдийг бэлтгэдэг бөгөөд таниулдаг талбар нь ИТХ мөн. Харин үүнээс шалтгаалж, улстөржилт газар авах нь элбэг. Өнөөдөр юу юугүй таягдан хаях хэрэгтэй байгаа үндэслэлгүй, явуургүй улстөржилт, популизм, олон нийтийн өнгөц мэдлэг дээр суурилсан ойворгон байр суурь чухам эндээс эхэлж цэцэглэдэг. Ийм зүйлийг эндээс сурчхаад улстөржиж эхэлдэг.
Гагцхүү одоо цаг нь биш.
Учир нь, Нийслэл бие даасан хуультай болоод авлаа. Түүний дараа, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах чиглэлд ч эрх зүйн зохицуулалттай буюу мөн хуультай боллоо. Төсвөө өөрөө мэдэж, бонд босгох зэргээр хөрөнгө оруулалт татах санхүүгийн сонголтот хэрэгслүүдтэй болчихлоо. Улмаар тойрог зам, метро, нийтийн тээврийн болон авто замын шинэчлэл, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг хэд хэдэн чиглэлд ажил нэгэнт эхэлчхээд байна.
Адаглаад утааг бууруулъя гэвэл шахмал түлш хэрэглэх нь косметик шинжтэй шийдэл болохоос суурь өөрөө гэр хороололд л бий. Харин гэр хорооллыг орон сууцжуулах асуудал өмнө амжилт олоогүй. Хуульгүй ч байсан. Тийм болохоор гээндээ ч, гоондоо ч гэдэгчлэн барилгын компаниуд, иргэд олон нийт, төр засгийн аль аль нь “туушиндах” гэж үзээд бараагүй.
Одоо “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд гэхэд 158 газрын ихэнхийг чөлөөлж, 12 мянган айлын орон сууц барих гэж байна. Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13,14 дүгээр хороог энэ дэд төв хамарч байгаа. Цэвэр усны шугам сүлжээ хийгдсэн. Хөрөнгийн үнэлгээ иргэнд сэтгэл хангалуун, гурван ч сонголттой байгаа нь дээр дурдсан шинэ хууль батлагдсаных.
Яг ийм дэд төвийн төсөл дахиад тав хэрэгжихээр төлөвлөгдсөн. “Сэлбэ дэд төв” ашиглалтад орсны дараа төслөөс хөрөнгө оруулалтаа нөхөж, дараагийн дэд төвийн ажилд орох юм билээ.
Мөн гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх тал дээр БНХАУ-ын талтай ойлголцолд хүрч, ТЭЗҮ-ийн зураг төслийн тендер зарлаж, судалгааны ажил эхэлсэн байгаа. Авто замын сүлжээг өргөтгөх, тойрог замын төслийн зураг төсөл хийгдэж эхэлсэн. Өнгөрсөн амралтын өдөр Таван шард нээгдсэн нүхэн гарц дахиад дөрвөн өөр газар хийгдэнэ.
Энэ мэтчилэн юутай ч урьд өмнөхөө бодвол гэгээтэй төсөөллүүд бий болж байна. Улаанбаатарыг удирдана, зүгээр ч нэг удирдахгүй, реформын шинжтэй ажил хийнэ гэж зориглох бол угтаа аль ч төрлийн улс төрийн карьераас хол давсан амаргүй эд юм.
Аравдугаар сарын 10-нд болох НИТХ-ын сонгуульд МАН талаас Х.Нямбаатар өөрөө, АН талаас Т.Батцогт ахалж орж байна. Х.Нямбаатарын хувьд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан гэдэг утгаар газар олголт тэргүүтэй хууль зөрчсөн, удаан хугацаанд бугшсан асуудлуудын хүндийг мэддэг. Бүхэл Засгийн газрын гол галыг авч, ачааллыг үүрч, нүүр тахалж сурсан. Тэр “шийдсэн” гэмээр имижээрээ, УИХ-ын гишүүнээсээ бууж, 2024 оны парламентын сонгуулийг өнжиж байж Улаанбаатарт дээрх тэргүүтэй шинэчлэлийн ажлуудыг эхлүүлэн явж байна. Харин АН-ын багийг ахалж буй Т.Батцогтын хувьд сүүлийн 10-аад жил НИТХ-ын түвшинд ажилласан туршлагатай, бас ч гэж асуудлаа сайн мэднэ. Одоо тэдний хэнд нь итгэл өгч, Нийслэл гацаанаас гарна гэдэг бодит хүлээлтийг захиас даалгавар болгох вэ. Дахиад гурван жилийн дараа Нийслэлийн шинэ Засаг даргаар ямар хүн ажилласан нь зүйтэй гэж урьдаас тооцон, саналаа өгөх вэ гэдэг бол Улаанбаатар хотын иргэдийн амьдралд шууд нөлөөтэй, томоохон сонголт болж байна.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Адаглаад их эвдэрсэн замаа за�####�г хотын дарга байв�##� зүгээр дээ. ОРБИТ - НАЙРАМДАЛ зам шиг эвдэрсэн зам монголд өөр хаана ч байхгүй.
Аль олонхи болно тэр нам хотын даргаа ИТХ аараа томилоно.2027 онд Нямбаатарын эрх дуусна гэж Тэнгис амандаа орсон ыг ч�##�чжээ. Сонгууль хийсний утга учир энд оршдог юм шүү.ТЭНГИС ээ
uuchlaarai, AN songuulid yalval Nyambaatar ajillaaad l bh uu, AN ooriin hune tavina bizdee, bcihseniig chin oilgosongyue e
НЯМБААТАРЫГ ДЭМЖИНЭЭ. ХУРДТАЙ, ЗОРИГТОЙГООР МАШ ИХ АЖИЛ АМЖУУЛЖ ЯВАА ЗАЛУУ
тийм шүү ихэнхи нь Нямбааг дэмжинэ дээ.Шударга бөгөөд шуурхай
Орон нутгийн сонгуулиар УБ-т МАН,эсвэл ХҮН,ИЗНН нтр, аймгуудад АН ялах хэрэгтэй бнаа ! Хэрэв УБ-д АН ялв�##� Женкогийн баахан бөөснүүд гарч магадгүй.
Хэрэв тэх юм бол ш�##� утгагүй шүү !
Зүгээр байгаа бордюрийг солих мөнгө бат�##�даг хүнийг НИТХ-д сонгомооргүй байна. Тийм их мөнгө Монголд байхгүй. Тэр мөнгөөр өөр зүйл хийсэн бол.....
Нямбаатар болно
Нямбаатараас өөр хүн яагаад ч байж болохгүй энэ эхэлчихсэн бгаа олон төслүүдийг тэр л ганцхан амжилттай дуусгаж чадна.
Батцогт гэдэг нь Жэнко гэсэн үг биздээ. АН сонгогдвол хамаг ажил төмөр замын төсөл шиг нохойн замаар орох байлгүй.
НЯМБААТАРЫГ СОНГОНОО ЭНЭ НӨХӨР ЧАГ ЧАГ ХИЙГЭЭД Л ЯВЖ БАЙГ БҮТЭЭЛЧ ДАРГА ШҮҮ УРЬДНЫ ХУЛГАЙЧУУДААСАА ХАМААГҮЙ ДЭЭР ДАРГА ШҮҮ.НЯМБААТАРЫГ УНАГААЖ ХОТЫГ САМРАХ СОНИРХОЛ ЖЕНКОГИЙН ФРАКЦАД ИХ БАЙГАА ГЭЖ БОДНОМ БАТЦОГТ БИД ХОЁР ХОТЫН ДАРГА БАЙТУГАЙ ХОРООНЫ ДАРГА Ч ХИЙХ ЧАДВАРГҮЙ ГЭДГИЙГ НЬ ХАРЛАА ҮЗЛЭЭ МЭДЭРЛЭЭ ТАНИЛАА БАЬЦОГТ ЧИ ХӨДӨӨ ГАРЧ МАЛЧИН БОЛ.
Нямбаатар л биш. Эрүүл саруул сэтгэдэг, жинхэнээсээ ажилладаг хүн хэрэгтэй
Энэ нямбаатараар эхлүүлсэн ажилыг нь дуусгах хэрэгтэй тэгж бж энэ нямбаатар ямархуу хүн бэ гэдгээ дүн тавиулна үнэхээр ажилаа хийж чадв�##� үлдсэн насаараа дарга явна чадахгүй бол хэн ч биш болоод дуусан 2 замын эхэнд ирлээ дээ тм учир мах намыг сонгоод узьё
Нямбаатарыг дэмжиж байна. Богино хугацаанд их ажил амжуулсан. Дахин дахин дэмжнээ.
МАН-ыхан олон жил идээд, одоо болохгүй болсоныг мэдээд, төсвөө зөв зараад эхлэхээр зам засвар нтр овоо урагштай болоод ирж бна шүү дээ ! МАН-ыг ялуу лаад Нямбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зөв.
АН ялв�##� баахан өлөн Женкочууд гарч ирээд хотын төсвийг гэгээн цагаан өдрөөр хуваагаад хусчихнаа гэд гийг одоо эрхбиш ойлгож бгаа биз дээ !!!
Женкогийн өлөн бөөснүүдийг бүү сонгоорой !!!
Нямбаатар их хичээж ажиллаж байгаа. Даанч дэвшигчид нь маруухан л хүмүүс харагдсан. Гэхдээ АН-н хэдэн золбингоос яаж ч дордоод дээр биз
Энэ нөхөр намаа унагах байх өө
Ямар ч болсон хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэж арга ч үгүй ажлын хүндийг үүрч г�##� �##�дуулаагүй ноён нуруутайд нийслэл ээ даатгах нь зөв.Харин тэр туршилга суусан гээд бгаа батцогт тэргүүтэн уршиг л тарьж мэдэх эвгүй сүрэг дээ яагаад гэвэл сүүлийн 30 хэдэн жилд тар нь танигдсан намынхан ямархуу зан араншинг дотор оо гаргадаг билээ тэгээд яаж ажилладаг билээ олмон жа�##� ахицаа яаж б�##�ладаг билээ бодвол их ч ул мөр б�##�агтай ийм болохоор хотоо тэдэнд даатгав�##� хонио чононд хадг�##�уулахтай эгээ ижил болноо доо бодоорой.Яах вэ ганц нэг гайгүй хүн бж мэдэх ч сүргийн араншингаараа нухчин дарах нь бүр ч содон ийм болохоор сонгуульд саруул ухаанаар хандаж хэн уран гоё донгодсонд бус хийж бүтээсэн үйлдэл тулхтайг сонгох оо мэдтүгэй.
шуудхан хэлчий,,,,,,Дунд голыг самарч Лус савдаг хилэгнүүлсэн Нямбаатар ахиж сонгогдохгүй
nyambaatar ehelsen zuilee duusgadaa minii hogshoon!!!!
Нямбаатарыг дэмжинэ. Их олон тооны, ужгирсан муухай асуудлуудыг богино хугацаанд зоригтой шийдэж, иргэд, хотын хөгжлийн төлөө бодитой ажлуудыг зоригтой хийж байгаа дарга даа. Янз бүрийн саад, бэрхшээлийг даван туулж яваа шүү. Үнэн юм хэзээд үнэнээрээ л харагддаг. Иргэд бидэнд тодорхой мэдрэгдэж байнаа.
Нямкаг сонгох болно
Hямбаатар өмнөх дарга нараас олон дахин хурдтай ил тод байна. Өмнөх нөхдүүд хаана байгаа нь ч мэдэгдгүй Хаа нэг цаас уншдаг л байлаа
Энэ хүнийг дэмжлээ үнэхээр сайн ажиллаж байгаа ялангуяа сэлбэ дэд. Төсөл хэрэгжиж вэ ямарсайхан бэ