Сонгууль-2024Улс төрийн мэдээ

"ИХТ бол тантай хамгийн ойр шийдвэрүүдийг гаргадаг түвшнийхэн"

Орон нутгийн сонгууль эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Тухайн сонгуулийн санал авах хугацаа энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагийн хооронд явагдах юм байна. Орон нутгийн сонгуулийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс дараах мэдээллийг хүргэж байна.

Олон нийтийн дунд орон нутгийн сонгуульд яагаад оролцох хэрэгтэйгээ, ИХТ ямар шатны шийдвэрийг гаргадаг тухай мэдэхгүйгээс сонгуульд оролцохгүй, ач холбогдолгүй хэмээн үзэх иргэд цөөнгүй байгаа аж. Бид тус мэдээллийг тодруулахаар СЕХ-ны хуулийн газрын дарга Т.Наранбаттай цөөн хором ярилцлаа.

-Орон нутгийн сонгуульд оролцох нь?

-Иргэдийн олонх нь УИХ-ын сонгуульд ач холбогдол өгөөд орон нутгийн сонгуулийг орхигдуулах нь бий. Бид орон нутгийн сонгуульд оролцсоноороо өөрийн болон орон нутгийнхаа төлөө хийж буй сонголт байдаг.

-Аль түвшний шийдвэрийг гаргаж, иргэдэд хэрхэн нөлөөлж чадах вэ?

Тэд дунд хугацааны хөгжлийн бодлогоо төлөвлөх, төсвөө баталдаг. Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал, таны гэрийн гаднах тохижилт үйлчилгээ, таны гудамж талбайд гэрэлтүүлэг байх үгүйг, таны хүүхдийн тоглоомын талбай шинээр баригдах эсэх, тоос шороо, зам харгуй ямар байхыг та УИХ-ынхнаас бус ИТХ-д сонгогдсон сонгогдогч нараас хүлээх нь зөв.

Цаашилбал төрийн үйлчилгээ хэр оновчтой байх, цэцэрлэг сургуулиас эхлэн тантай илүү ойр шийдлүүдийг богино хугацаанд шийдвэрийг гаргадаг ийм эрх бүхий төрийн байгууллагын институт бол тухайн шатны ИТХ юм.

Иймд учраас та бүхэн орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй байгаа юм. 10 дугаар сарын 11 бол таны, бидний сонгох эрхийн өдөр.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button