Улс төрийн халуун сэдэв

Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын хотын сонгуулийн хамтрагч Х.Баттулга уу

МАН дотроос НИТХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан нар эрх ашгаа АН руу хөрвүүлж, “Женко” Х.Баттулгын багийг санхүүжүүлж байгаа гэх яриа хөвөрлөө. Үүнийг нотлох гэсэн мэт өнөөх Х.Баттулга нь хотын АН-аас нэр дэвших 45 кандидатын 30 гаруйг аваатхав.

Яагаад хотын сонгууль ийм үнэ цэнтэй болж, нам дамнаж тохиролцож болох эрх ашгийн сүлжээ үүсгэв гэдэг асуулт эндээс гарна. Хариулт нь ерөөсөө л ирэх дөрвөн жил Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төслүүд юм. Нийт 40 их наядын төслийн ихэнх хотод түшиглэж, тэнд асар их мөнгө, эрх мэдэл эргэлдэхээр болоод буй.

Тэгэхээр НИТХ-ын сонгуульд системийн хоёр намын өрсөлдөөн Х.Нямбаатар, Х.Баттулга нарын хооронд өрнөж, аль ялсан тал нь дээрх эрх мэдэл, мөнгөний урсгалыг базна л гэсэн үг.

Дахин хэлэхэд, АН-аас нэр дэвшсэн 43 кандидатын 35 нь Х.Баттулгын хүн гэдгийг өөрсдөө ил зарлачихсан. Нийслэлийн АН-ын хороог “женкоист” Т.Батцогт ахалж орж байна. Үүний ард УИХ-ын гишүүн болсон экс Ерөнхийлөгч НИТХ-д өөрийн нөлөөлөл л буй юм.

Харин Х.Баттулгын хүмүүс гэдэгт “Мах импекс”-ийн захирлыг эс тооцвол мөнгөтэй, нөлөөтэй хүн бага байгаа нь анхаарал татсан. Сонгуульд мөнгө хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэд хэрхэн сонгуулийн зардлаа, санхүүжилтээ босгож буй нь жигтэй.

УИХ-ын сонгуульд бус НИТХ-д гол анхаарлаа төвлөрүүлсэн Х.Баттулга

Төрийн тэргүүнээс бууснаасаа хойш Х.Баттулга олон нийтэд төдийлөн ил гараагүй. Хөшигний түүний хамгийн их төвлөрсөн агуулга бол аймаг, дүүргийн намын хорооны дарга нарыг өөрийн хүнээр томилох, мөлхөө ажил байв. УИХ-ын сонгууль гэхэд тэр бараг АН-ын аймаг, дүүргийн намын хороодын талаас ихийг нь халааслаад байв.

Гэвчиг УИХ дахь намын бүлэгтээ хэдэн дүр сойгоод л, бусад фракциудад суудал тавьж өгсөн харагддаг. Тэр ингэж УИХ-ын сонгуулиар жаахан хойш суусан дүр үзүүлээд, барьцаа хотын НИТХ дээр ахиулж, 45 мандатын 70 хувь орчмыг авсан нь энэ юм.

Улаанбаатар хотын хувьд эгзэгтэй, эргэлтийн цэг ирснийг тэр улс төрчийнхөө хувьд анзааралгүй л яахав. Олон жил ужгирсан түгжрэл, нийтийн тээвэр, төлөвлөлтийн чиглэлд реформын шинжтэй алхмууд хийгдэхээр хүлээгдэж, эхнээсээ “Сэлбэ дэд төв” тэргүүтэй гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд газраа чөлөөлчихлөө. Метроны зураг төслийг боловсруулж эхэлсэн бөгөөд геотехникийн судалгаа хийгдэж байна.

МАН дотор хуучин хотын фракц хүч нь суларч, сөрөг хүчний шинэ амбиц, шинэ хүч үүсэх цаг үе өөрөө л ирж байна. Ийм үед Х.Баттулга хүчээ авч чадвал ирэх дөрвөн жил Нийслэл бол том төслүүд хэрэгжих бүтцүүдийг ч атгах боломжтой.

Энэ удаагийн НИТХ-ын сонгууль ихээхэн анхаарал татаж байгаа нь ерөөсөө л эл эрх ашгийн төлөөх өрсөлдөөн юм.

Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын Х.Баттулгатай үүсгэсэн шинэ хоршил

Гэтэл нөгөө талд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан нарын нэгдэл дахин анхаарал татах болов. Д.Амарбаясгалангийн хувьд спикер болсноор давын өмнө “Админерал” ХХК-тай холбогдох нүүрс баяжуулах үйлдвэрийн асуудлаа намжааж авах зорилготой. Түүнээс гадна хүч нөлөөгөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй зэрэгцэж очих амбицтай нэгэн юм.

С.Амарсайхан Нийслэлийн удирдах байгууллагаас УИХ-ын гишүүн болоод багагүй цочирдсон гэгддэг. Учир нь үргэлж гуйлгын шинжтэй аж ахуйн ажил зохицуулж, шийдэж өгөх замаар мөнгөжиж ирсэн. Атал УИХ-ын гишүүний суудалд очмогц нь түүнийг тоож эргэх хүн олдохоо байв.

Иймд нам дотроо лоббидож, Д.Амарбаясгалангаар дэмжүүлэх замаар арай аж ахуйд ойр Шадар сайдын суудалд очсон. Одоо Засгийн газрын шинэ бүтцээр Шадар сайдын эрх мэдэл олон талд тарчихлаа. Дахиад л тэр “шүдгүй арслан” болов.

Энэ парламентад Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд хүчирхэг байх ч төлөвтэй. Улмаар Д.Амарбаясгалан, С.Амарсайхан хоёр өдгөө НИТХ-ын сонгуульд хүчээ нэгтгэж эхэлсэн гэх мэдээлэл хөшигний ард хөвөрч байна. Ингэхдээ Х.Нямбаатарын талд биш, Х.Баттулгын талд нэгджээ.

Шинэ хоршлын нөгөө талд Х.Нямбаатар

НИТХ-ын бүрэлдэхүүн гурван жилийн дараа шинэ хотын даргыг нэр дэвшүүлэх эрх зүйн зохицуулалттай. Нэг үгээр  Нийслэлийн дараагийн Засаг дарга Х.Нямбаатар уу, өөр нэгэн үү гэдгийг тэд шийднэ. Түүнчлэн Нийслэл өдгөө бие даасан хуультай, санхүүжилт босгох өөрийн гэсэн механизмтай болчихсон.

Иймд НИТХ-ын төлөөлөгчид Нийслэлд урьд өмнөхөөс илүү нөлөөтэй байхаар юм.

Энэ цэгт одооноос төвлөрч буй Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Х.Баттулга нарын нам эс хамаарсан хамтралын нөгөө талд зогсох хүн нь Х.Нямбаатар болон үлдэж байна.

Тэр УИХ-ын гишүүнээсээ бууж, 2024 оны УИХ-ын сонгуулийг өнжиж байж хотыг удирдаж буй. Намд, улс төрд нөлөө бүхий ашигтай суудал биш. Сүүлийн 20 гаруй жилд хуримтлагдсан бүхнийг богино хугацаанд засах нь ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан улстөрчийн хувьд лай ланчиг л юм.

Нөгөө талаас намын даалгавар байсан. Тийм болохоор Улаанбаатар хотыг шинэчлэлд дөхүүлэхийн тулд жил гаруйн хугацаанд суурь бэлтгэл ажлуудаа хангачихсан, зүтгүүлээд үзэхээр хүрлийж сууна.

Х.Нямбаатар УИХ, Засгийн газарт байхдаа ч Д.Амарбаясгалантай таатай харилцаатай байсангүй. Хотын дарга хийж явсан С.Амарсайханы зарим балгийг ч бас Х.Нямбаатар эвтэйхэн үүрэг шаардлагатай болж байгаа нь нууц биш. Харин Х.Баттулга бол шууд Х.Нямбаатарын өрсөлдөгч мөн. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явц, илэрхийлэгдэж байгаа хоёр талын байр сууриуд тэдний харилцаа хөндөгдөн хурцдаж байгааг илтгэж буй.

Нэг ёсондоо Х.Нямбаатарт эсрэгцүүлж НИТХ-ыг бүрдүүлэхийн тулд мөнгөгүй, нөлөөгүй хүмүүсийг Х.Баттулга нь Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын хамт санхүүжүүлж, бэлтгээд эхэлчихжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
48 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 17, 2024 17:10

Ээ эд нарын ард урд хэн ч байгааг тааварлашгүй шүү

Зочин
Зочин
9 сар 17, 2024 17:12

Ямар нэгэн �##�бан туша�##�тан дараагийнхаа суух суудлыг �##�ь эртнээс бэлдээд төлөвлөчихсөн байдаг шүү

Доржоо
Доржоо
9 сар 17, 2024 17:13

Нямбаатар ялна

Зочин
Зочин
9 сар 17, 2024 17:14

Ард түмэн нарийн ширийнийг нь ойлгохгүй л дээ. Нөлөө бүхий хүмүүс л учрыг ойдгопог байх

Зочин
Зочин
9 сар 17, 2024 17:56

Биднүүс нэг хэсэгтээ өөд нар харахгүй дээ.

Нахд 2 оо зайлуул
Нахд 2 оо зайлуул
9 сар 17, 2024 18:02

Амарсайхан улсын мөнгөөр хотын дарга уих гишүүн шадар сайд болтлоо шаасан жинхэнэ нинжа даа. Хэдэн эмч цагдаа ядарсан төрийн �##�бан хаагчдыг загнаад өөрөө дээшээ сэнтий ахиад шаагаад байдаг илэгчин С. амарсайхан..
Амарбаясг�##�ан бүх хулгайтай холбоотой жидү хөгжлийн банк нүүрс гээд тэр байтугай оймсоноос мөнгө гаргадагтай ч холбогддог.. Алтайхан бүгд хулгайч байдаг юм даа. Хэдэн хуучин зохиолчид нь бас орсын зохиол хуулдаг хулгайчууд байсан..

Зочин
Зочин
9 сар 17, 2024 21:04

Женко тэр 2 худ ургууд, мангадын тагнуулууд гээд олон ашиг сонирхлоор нэгдэж буй

Zochin
Zochin
9 сар 17, 2024 18:45

тх женкогийн хулгайг бол тоолох аргагүй гэдэг юм байна лээ 3 хулгайч нийлээд шинэ мананг эхлүүлллээ дээ

Зочин
Зочин
9 сар 17, 2024 18:18

Шинэчлэгчийн баг өмссөн долир Амарбаясг�##�ан их хор найруулж байх шиг. Ер нь худлаа гар даа

Зочин
Зочин
9 сар 17, 2024 18:21

Сайхан үлгэр зохиох юм аа

зочин
зочин
9 сар 17, 2024 18:25

Нямбаатарыг унагаах хэрэгтэй.Өөрийнхөөрөө зүрүүд зантай .эрх мэдлийн төлөө зүтгэсэн хүн шиг байгаа юмаа.Хүүхдээр бол айлын эрх хүүхэд шиг.

Зочин
Зочин
9 сар 18, 2024 22:12
Reply to  зочин

Хотынхоо төлөө ажилладаг дарга Бат-Үүлийн дараа Ня мбаатар л гарч ирлээ дээ ! Энэ за лууг олигтойхон дэм жээд өгвөл та бидэнд хэрэгтэй юм хийнэ шүү, хийж ч бна.
Баттулгын хулгайч нарыг дэмжиж огт болохгүй ! Тэд нар хотын төсвийг хуваагаад л идчихнэ, өөр юу ч хийхгүй ш дээ.АН-

ын нэр дэвшигчид нь бараг цөмөөрөө Баттулгын троллууд, �######�ий нь долоогчид шүү !

Хотын сонгуульд МАН-ыг дэмжихийг уриа лж бнаа !

Naraa
Naraa
9 сар 17, 2024 18:32

Amars. A.baysgalan 2 hezeech eh ornii tuluu yvahgvi ni oilgomjtoi ard tvmen mn

Дава
Дава
9 сар 17, 2024 18:35

Оюунаа, Амараа 2 хөнжилдөө хөлөө жийлцээд эхэлнээ. Эд хоорондоо жийлцэх нь ард түмэнд л ашигтай.

Zochin
Zochin
9 сар 17, 2024 18:37

AN ter songuuliin ur dung avagee.Harin bitgii 1 hunjild orchihoiroi.Gantemer gj erguu ats BZS buun ertei baij darga hutsaad yvah uom.HUNgj novsh bn.Dorjhand jinhene hor hj yvaa.Negee MAN maanaguudad ediin zasag meddeg n tseehen.

Zochin
Zochin
9 сар 17, 2024 18:41

Shine manan ali hediin uuschee

Zochin
Zochin
9 сар 17, 2024 18:42

Shine manang ali hediin uusgeed amjjee jenko Battulga

Зочин
Зочин
9 сар 17, 2024 19:07

сайхан зохиол шаах юмаа нямбаатар бичүүлээд бгаа юм уу

Баагий
Баагий
9 сар 17, 2024 19:07

Нямбаатар ялсан нь дээр юм байна

Монгол.
Монгол.
9 сар 17, 2024 19:24

Ойлголоо, Нямбаатарынхаа эсрэг ажиллаж эхэлбэл ерөөсө мөнгөний төлөө зүтгэгч Амарбаяёг�##�ан гэгч хол явахгүй бүдэрнэ.

Зочин
Зочин
9 сар 17, 2024 21:27

Hudlaa zohiol baina. Nyambaatar Amarsaihan hoyor jinhen naizuud shtee

Зочин
Зочин
9 сар 17, 2024 21:37

Бортээгийн нүүрсний хулгайч болон Самарсайхан гэсэн нүдэнд хүйтэн 2 пзда шүү. Бас төр самрах санаатай новшнууд

Зочин
Зочин
9 сар 17, 2024 21:39

Жунай2 гэгдэх Амарбаясг�##�ан ч бас л ойгүй их шун�##�тай хог доо. 400 их наядын уурхайг ганцаараа хусчихсан гэж байгаа

Зочин
Зочин
9 сар 17, 2024 21:40

Нямбаатарын эсрэг тролл арми бол эрс нэмэгдсэн нь илт харагдаад байгаа

Зочин
Зочин
9 сар 17, 2024 21:41

Ямар үнэмшилгүй яаж ч холбогдохгүй сайхан шаажээ энэ мядгаа гэх х�##�тар хүүхний бичвэрмйн чадвар ч гэждээ чааваас шар хадруугаа явж эмчлүүлмээр г�##�зуу хүний тэмдэглэл болжээ

АЮУРСАЙХАН
АЮУРСАЙХАН
9 сар 17, 2024 21:51

ОЮУНЭРДЭНЭЭР ХУРУУНЫ ХҮҮХЭЛДЭЙ ХИЙСЭН БҮЛЭГЛЭЛИЙН АРД ОРОС ЭЗЭНТЭЙ ЭД БАЙГАА !!!

Зочин
Зочин
9 сар 17, 2024 21:57

Ёстой жонхуурлаа

Зочин
Зочин
9 сар 17, 2024 22:03

Доогуураа ийм тийм нам гээд л учиргүй хуваагдаж хэрэлдэнэ. Дээгүүрээ бол нам хамаагүй түрийвч, ашиг сонирхлоороо л нэгдэнэ

Зочин
Зочин
9 сар 17, 2024 22:04

Нямбаатараа ялуулахаа хотын бид нэгмууу мэднэ

Болор
Болор
9 сар 17, 2024 22:08

Хулгайч женког унага�##�аа

ШИЛЭН ЦОГОО
ШИЛЭН ЦОГОО
9 сар 18, 2024 00:03

МУШГИАГИЙН ТУСГАЙ АЛБАНЫНХАНД ТӨМСӨГДҮҮЛСЭН ! МУШГИАГААС САНХҮҮЖДЭГ ! ДҮЛЗЭНГҮҮД !

Oojii
Oojii
9 сар 18, 2024 00:48

Mongolig samragchif

Зочин
Зочин
9 сар 18, 2024 04:44

А лхам бүртээ Монгол эх орны эрх ашгийн эсрэг ажил лаж,хээл хахууль, төсвөөс цавчсан мөнгөөрөө хүмуус ийг худа лдан авч, 17 ч.с, мухар ТЗ, 270К $ зэрэг гэмт хэрэг хийж явдаг Женкогийн мафийг устгах цаг болсон Тийм учраас НИТХ-д АН-ын хүнийг сонгож болохгүй, тэд бол ардчилагчид биш,төвдийн хурлийз Женкогийн мөнгөөр хөдөлж бгаа биеэ үнэлэгчид шүү !

тогтох
тогтох
9 сар 18, 2024 07:33

Мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй эрх мэдлийн шун�##�т хоёр л байна энэ 3 нийлбэл ёстой хөгөө хөлөндөө чирнэ гэдэг болох биз.

Лхагва
Лхагва
9 сар 18, 2024 09:02

Мядагбадамаа хүү минь улс төрчдийн хооронд яс шидэхээ боливол ямар вэ?

Зочин
Зочин
9 сар 18, 2024 10:22

Дамарбаясг�##�ан, Самарсайхан нарын ард Х�##�тулга байгаа гэнэ үү?

Зочин
Зочин
9 сар 18, 2024 11:57

Нямбаатар нь гарсан нь дээр юм байна даа.женкогийнхон гарв�##� улс бас л эвгүй болох вий.идэж,ууж ханадаггүй новшнууд вэ.

Bas
Bas
9 сар 18, 2024 13:16

Хот хөгжиж гоё болж байв�##� хэн хэнтэйгээ хамтрах, дэмжих нь надад огт хамаагүй, зөв!

ggggggg
ggggggg
9 сар 18, 2024 22:54

oyuuk ni haanaa umbe jenko nymba 2n hoo medee mnd bhaas chnl niitlelig chn unshdg bsa

Зочин
Зочин
9 сар 18, 2024 23:01

Сайхан худлаа зохиол шаана аа.????????????

Зочин
Зочин
9 сар 19, 2024 00:02

жонхуу хор хутгах гэж гарч ирсэн .оюук амарбаясг�##�ан амарсайханг эртхэн �######�уулах хэрэштэй .амарсайхан угаасаа жонхуугийн хүн. ахын хүү түүний хүргэн болчихсон.жонхуу бга үед хор хулгай тасархахгүй

Зочин
Зочин
9 сар 19, 2024 02:09

хэдэн хулгайчууд 126болоод ч хэрэг�##�га.Тогны үнэ нэмвэл Хар Доржхандтай чинь хамт Монголоос хөөгдөх өдөр ирнээ

зочин
зочин
9 сар 19, 2024 07:16

мэргэжлийн хян�##�тыг татан буулгаснаар л Амарбаясг�##�ангийн зэс цухуйсан ш дээ.Яваандаа Оюукийн араас хатгаж мэдэхээр л хүн.Бас их шун�##�тай гэсэн шүү

Зочин
Зочин
9 сар 19, 2024 07:19

ЭЭЭЭ МАН НИТХ-д Ял�##�т байгуулахгүй л юм бол АН ЯЛАХ Л ЮМ БОЛ ДАХИЖ ХЭЗЭЭ Ч МАН АЛЬ ТӨВШИНД УИХ-Д ч , ОРОН НУТАГТ Ч ЯЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХ ВИЙДЭЭ МАН НЬ ХАМААГҮЙ ДЭЭР БАЙХ БАТТУЛГА АМАРСАЙХАН ХОЁРЫН ХУД УРАГ ЯМАР Ч ХАМААГҮЙ

Иргэн
Иргэн
9 сар 19, 2024 09:14

Зохиомол тааврууд байна

dorjjav
dorjjav
9 сар 19, 2024 13:10

ene turd jinhene nam , ulsaa bodoj uhaanaa gargaj bg hun tsuurchee , namiin dargaasaa ehleed gishuuddee handaj heleh ug n hurtel uur chigtee boljdee !

Ган
Ган
9 сар 19, 2024 19:54

энэ но вшийн амарсайхан х улгайчыг бурхан тэнгэр лүү дуудчихаасай

Zochin
Zochin
9 сар 19, 2024 23:31

Bugdiig n av.250 terbumaar borjur solij bhd ueeel ES n duugarahgui.huvaaj idej bga nuhduud z##lah heregtei.Ahduuseeree .naiz.nutag nugaaraa turd orj.tuseviin buh mungiig idej bn.Hen ch helj chadahgui.JDU.Kontsess.Nuurs.Buh sanguud.BZS.Kovid.Bank deeremdegchidiig ilruulj.ami hairangui temtssen gants setguulchee hucheer shorond hgd am.amiig .ar geriig n bugdiig zalhaan tseerluulj bn.Ene hulgaichuudaas hen shorond orov.Hen ch oroogui.

Холбоотой мэдээ

Back to top button