Нийгэм мэдээ

Шинэ технологи: Шууд цементэн зам тавьдаг машин өдөрт гэр хорооллын 2 км замыг засна

Гэр хорооллын дундуурх замыг ер засдаг бил үү? Их цөөн санагдах нь лавтай. Бартаа, эвдрэл ихтэй учраас аль ч улирлын нөхцөлд зорчих амаргүй. Мөн нийтийн тээвэр явах боломж үүнээс болж хязгаарлагддаг.

Тэгвэл Recycling технологийн богино хугацаанд шороон зам засдаг машиныг Чингэлтэй дүүргийн 13-р хороонд аширласан нь шинэ тутам туршлага болжээ. Энэ замын хажууд үерийн далан, нөгөө талд нь ЕБ-ын 49-р сургууль бий. Иймд голчлон хүүхдүүд зорчдог аж.

Recycling технологи нь, машин урагшлах явцдаа шууд хөрсийг устай хольж, цемент болгоод хучдаг байна. Араас нь индүүдлэгийн машин явснаар замыг богино хугацаанд засдаг аж.

Энэ санаачилгыг Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Н.Мандуул гаргасан байна. Тэрбээр зам засварын ажлын үеэр биечлэн байлцах үедээ тайлбар өгчээ.

Н.Мандуул "Гэр хорооллын зам бартаатайгаас болж олон хүндрэл үүсдэг. Гэвч засдаггүй, засах нь тун ховор. Харин Recycling гэж технологийн тусламжтай ийнхүү Чингэлтэй дүүргийн 13-р хороонд ажиллаж байна. Амжилттай болж байна. Энэ санаачилга амжилттай хэрэгжвэл цаашид нэвтрүүлэх боломжтой. Нэг өдөрт 2 км замыг шууд засаад явчихдаг технологи гэсэн үг" хэмээн ярьжээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Д.Одбаяр ч технологийн тухай сайтар тайлбарласан. Холбоотой хоёр машин удаан урагшлах явцдаа, хөрсийг шууд янзалж, дээш татан устай хольж цемент болгоод, буцаагаад хучдаг аж. Дээр дурдсанчлан индүүдлэгийн машин араас нь явахад л хангалттай. Асфальт биш, гэр хорооллын дундах хүндэрсэн замуудад тохиромжтой хувилбар болж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчийн тухайд "Энэ замыг төсөвгүйгээс болж гүйцэд засаж чадалгүй орхисон байсан. Одоо тун хялбар технологиор, хурдтай засаж байгааг харах таатай байна. Хамгийн гол нь үүгээр хүүхдүүд их явдаг. Дэргэдээ үерийн далантай учраас аль ч улиралд аюул эрсдэл элбэг" хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Н.Мандуулын хувьд ажлаа аваад удаагүй ч олон чиглэлд санаагүйг санаж, хийгээгүйг хийж байна. Түүнийг урьд нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж, тус банкийг дампуурлаас гарахад томоохон үүрэг гүйцэтгэснээр нь олон нийт танина.

Н.Мандуул өдгөө НИТХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байгаа юм. Чингэлтэй дүүргийн асуудлыг мэдэхийн хувьд, мөн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн тухайд тус дүүргийн гэр хорооллын замыг ийн шинэ технологиор, хурдтай засуулж эхэлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол
2024-09-19 08:58

Орон сууцны хороололын эвдэрсэн бетонон замыг засахад яг таарсан технологи байна. Дүүрэг Хороодын засаг дарга нарын сонгуулиас өмнө хийж анхаарах ёстой чуха л ажил байна. Засагдсан замтай сонгуулиа өгчихөөе.

Хариулт
Хариулт
2024-09-24 13:42
Reply to  Монгол

Хөрсний физик химийн шинж чанараас ш�##�тга�##�на.Үнэ ханш гайгүй бол дээр нь асф�##�ьтан зам тавьж болно..Хангайн бор шороон хөрсөнд тохирохгүй дээ

Зочин
Зочин
2024-09-19 21:14
Reply to  Монгол

Бетон замыг засахгүй ээ зөвхөн асф�##�ьтан замыг л засч болно.Ямар ч төмөр замд байж болохгүй ээ

Зочинeebee
Зочинeebee
2024-09-21 06:56
Reply to  Зочин

Асф�##�ьт ба бетон?

BByambaa
BByambaa
2024-09-19 09:28

Shoroog usaar zuuraad tsementen zam tabina gej yu gejen ug ve? Oilgosongui.

Зочин
Зочин
2024-09-21 07:37
Reply to  BByambaa

Ха хө ха нэмэлтээр цемэнт хийж байж бетонжно

Зочин
Зочин
2024-09-20 11:11
Reply to  BByambaa

Удахгүй бутарч унах л байх

Зочин
Зочин
2024-09-19 11:08

Манайх уулын чулуулаг хатуу хөрстэй тул болж магадгүй. Шууд нутагшдаг технологи гэж юу байхав хөрөнгө гаргаад хувийн хэвшилд өгч хөгжүүлэх хэрэгтэй дээ. Амжилт

Зочин
Зочин
2024-09-19 12:39

Шороог устай холихоор яаж цемент болдог байнаа

Зоч
Зоч
2024-09-19 13:30

Бродюр шахах боломжгүй болгож шинэ технологи орууллаа гэж Нянка дарга чинь уурлана даа. ЯАНАА !

Зочин
Зочин
2024-09-19 15:15

1. Дарга нар газар дээр нь шийдвэр гаргаж ийм б�##�ай юм хийдэгээ болих хэрэгтэй. Ийм ажлыг инженер хүн зураг төсөл гаргаж байж хийдэг. Улсын мөнгийг тухайн үед нь асууд�##� шийдэж байна гэж үр ашиггүй зардаг байж болохгүй.
2. Ус шороо хоёрыг холиод цемент болдоггүй шүү!

Зочин
Зочин
2024-09-19 15:17

Энэ нөхөр ард түмнийг тэнэг гэж бодоод байгаа юмуу хаашаа нөхөр вэ энэ технологийг �##�ь хэдэн жилийн өмнө хувийн компани оруулаж ирээд амьр�##�д хэрэгжүүлсэн юм шүү дээ сонгууль болхоор юу ч хамаагүй ярьж болно гэж бодоод байгаа юм уу андуураад байгаарай з�##�уу минь

Зочин
Зочин
2024-09-19 19:10

Энэ арай үлээчлээдээ

Алтай
Алтай
2024-09-20 08:13

Гэр хорооллын хэд таг яг хийсэн цементэн замаар тачигнуулах юм уу тэ хачин юм яриад байгаарай.

У.Балжтннчи
У.Балжтннчи
2024-09-20 09:34

Замын чанарт шийдвэрлэх гол уургыг замын доорхи херсний нягтруул�##�т байдаг шуу, буу март.

Зочин
Зочин
2024-09-20 12:43

Ха ха сонгууль дөхөөд өлөнгүүд попроод л

Ганхуяг
Ганхуяг
2024-09-20 13:02

Хөрсийг устай холиод цемент болгодог гээд л... Бөндгөрөө ажиллуулмаар байна. Цемент үйлд вэрлэх технологи гэж бий. Наана чинь зам тавьж байгаа учир, хөрсийг хуулж ус цементтэй хольж шууд дэвсэснээр цементбетон хучилттай зам бий болж байна гээд л болоод дээ. Асф�##�ьтбетон, цементбетон хучилт гэж ярина ....

МАНгар сда вэ чи
МАНгар сда вэ чи
2024-09-20 14:00

Хойд Зүүнхараад 2008 онд дараа нь Ерөө суманд бетонон зам тавьсан з�##�гаагаараа хагараад шорооноосоо 7н дор болдог юм бна лээ. Наадах чинь Монголд шинэ хөгжсөн оронд хуучин хог технологи

Зочин
Зочин
2024-09-20 15:38

Манай ард түмэн туршилтад орж үзээгүй биш үзэх л байх даа. Бид чинь тэвчээрийн туйлууд шүү дээ.

Зочин
Зочин
2024-09-20 21:09

Хаха шинэ технологи биш Сонсголон энэ тэр замууд наадхаас чинь хавь илүү технологиор хийгдсэн. Мандуулаа мөнгөтэй газар бүр с�##�багаж байхаар үхээд өгөөч

Зочин
Зочин
2024-09-20 23:06

Жоохон нийтлэлээ хянаж бичиж баймаар юм г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл шиг шороо устай холиод цемент болно ч гэх шиг

Нийслэлийн иргэн
Нийслэлийн иргэн
2024-09-20 23:08

Газрын хөрсийг хуулаад устай хольж цемэнт гаргана гэнэ яаж ч бодсон үүнд итгэж байдаг ямар сонин толгойтой нөхөд ингэдэг бна аа улсын мөнгө идэх аргаа олж ядах юмаа ямар технологи шинэ санаа вэ ухаараач дээ ард түмэн минь ёох

Зочин
Зочин
2024-09-20 23:13

Энэ худлаа шоу орон нутгийн сонгуулийн өмнө хийж байгаа хийрхэл одоо ард иргэд ямар нэг зүйлд хуурагдахаа болих хэрэгтэй туша�##� горилогчдын явуулагыг мартаж болохгүй шүү

Зочин
Зочин
2024-09-22 12:51

Зочин

Зочин
Зочин
2024-09-22 14:09

100 айл Сүхбаатар дүүргийн 12 хороо Ниыгмийн даатг�##� руу ордог 2 км замыг энүүгээрээ засаад өгчихгүй л бхдаа

Зочин
Зочин
2024-09-23 12:04

Шинэ технологи гэж авч байна. 10 гаран жилийн өмнө Таванбогдын урд замыг өргөтгөл шинэчилж байхдаа яг наадах машинуудаар чинь хийсэн шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button