ДЭЛХИЙ

ЭНЭТХЭГТ: Аав нь 12 настай охиныхоо биеийг найзууддаа үнэлүүлдэг байжээ

Хоёр жилийн турш долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүмүүс ирж түүнийг хүчирхийлдэг байсан тухай 12 настай охин сэтгэл зүйчид хэлжээ. Хамгийн эмзэглэмээр нь энэ бүхний ард аав нь байсан гэнэ. Түүгээр ч үл барам аав нь найзуудаа гэртээ авч ирэн, охиныхоо биеийг үнэлүүлдэг байжээ.

Аав нь гэртээ архи уух гэж найзуудаа урьснаар бүх зүйл эхэлжээ

Гэрийнхээ ханан дээр зурсан зураг нь

Энэ бүхэн хэрхэн эхэлсэн талаар охин хэлэхдээ “Аав найзуудаа гэртээ байсхийгээд л урьж, архи уудаг. Тэгээд тэднээр намайг хүчиндүүлдэг. Найзууд нь аав, ээжийн нүдэн дээр намайг эрээ цээргүй оролдож, эвгүй байдалд оруулдаг. Зарим нь ээжтэй хамт унтлагийн өрөө рүү ороод алга болчихдог” гэж ярьжээ.

Аав нь охиныхоо биеийг үнэлүүлж, бусдаас мөнгө авдаг байжээ. Найзууд нь тэднийг цаг товлон ирж, охиныг хүчирхийлдэг байж. Нэг удаа бүр төрсөн охиноо нэгэн залуугийн хамт унтлагын өрөө рүү түлхэж оруулаад гаднаас нь цоожилсон тухай охин ярьсан гэнэ.

Сэтгэл зүйчид тус охиныг хоёр жилийн хугацаанд 30 гаруй хүн хүчиндсэнийг таамаглаж байна.

Азаар охины багш нь энэ тухай цагдаад мэдэгдэн, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагынхан түүнийг хамгаалах байранд аваачин, эрүүл мэндийн үзлэгт оруулжээ. Эл үзлэгээр охиныг олон удаа хүчиндүүлснийг тогтоосон байна.

Охины аав болон өөр гурван хүнийг уг хэрэгтэй холбогдуулан баривчилжээ. Тэднийг бага насны хүүхдийг бэлгийн дарамт учруулсан, дарамталж биеийг нь үнэлүүлсэн зэрэг заалтаар яллах аж.

Цагдаа нар охинд сэжиглэж буй 25 хүний зургийг үзүүлэхэд “ Би юу ч санахгүй байна, бүх зүйл бүдэг байсан” гэжээ. Тэгэх нь аргагүй. Хөөрхий охин сэтгэлийн гүн хямралд орж, юун тэр этгээдүүдийн царайг санахтай манатай суугаа нь мэдээж.

Есдүгээр сарын нэгэн өдөр охины сурдаг сургуулийн багш нараас мэдүүлэг авахад цөөнгүй нь “Охины гэр бүл нэг л биш байна, тэдний гэрт нэг л бүтэхгүй зүйл болоод байна. Охинтой ярилцах хэрэгтэй” гэжээ.

Сургуулийн захиргаа тэр дариуд нь эмэгтэйчүүдийн сэтгэл зүйч дуудсан байна. Маргааш нь ээжид нь мэдэгдэлгүй цаг гаруй ярилцжээ.

Энэ үеэр охин бүх үнэнийг хэлж, гэрээсээ хөөгдөхөд ойрхон байгаагаа ч уйлан ярьжээ.

Тэгээд дуугаа хураагаад чимээгүй болоход нь сэтгэл зүйч эрүүл мэндийн хичээлийн талаар ярьж хүүхдийн хүчирхийлэл гадуур их байгаа талаар хэлэхэд охин “Манайд ч бас нэг юм болж байгаа, аав ээжийг хүчирхийлж байгаа” гэж охин хэлжээ. Сэтгэл зүйч охиныг арай дэлгэрэнгүй ярихыг гуйхад охин ээжтэй нь уулзахаар ирсэн хүн охинд бэлгийн дарамт үзүүлсэн. Ээж дээр нь олон хүн ирдгийн хэлжээ.

Охиноос БЗХӨ-г хэрхэн хамгаалах талаар мэдэх эсэхийг нь асуухад “Үгүй ээ бид бэлгэвч хэрэглэдэг” гэсэн байна. Ингэж сэтгэл зүйчид бүхнээ үнэнээ хэлжээ.

Үүний дараа охин бүх зүйлийг ярьсан бөгөөд “ Эрчүүд ирээд ээжийг дагуулаад унтлагын өрөөнд яваад орчихдог, тэгээд аав намайг танихгүй эрэгтэйтэй өөр өрөө рүү түлхээд оруулчихдаг. Би үүнийг энгийн л зүйл юм байна гэж бодож байсан” гэжээ. Мөн аав нь заримдаа түүний нүцгэн зургийг авч, бусад руу илгээдэг байсныг мөн хэлсэн байна.

Энэ оны эхээр охины биений юм ирэлгүй гурван сар болоход эцэг, эх нь сандран эмнэлэгт үзүүлжээ.

Ингэж хэлснийх нь дараа сэтгэл зүйч охиныг цуврал хүчирхийлэлд өртсөнийг мэдэн, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад ханджээ. Тус байгууллагын байранд охиныг аваачихад ээж нь “Яагаад миний охиныг аваад явж байгаа юм бэ” гэж асуужээ. Тэгэхэд нь охинд сэтгэл зүйч, аюулгүй орчин хэрэгтэй байгаа талаар тайлбарласан байна. Хамгаалах байранд ирснийхээ дараа охин эхний хэдэн өдөр нам унтжээ. Нэлээд хэдэн хоногийн дараа хэвийн унтдаг болж, ээждээ хайртайгаа цаасан дээр бичсэн нь энэ.

Охины ээж “Охин маань нөхөр бид хоёртой муудалцан, уурандаа энэ бүхнийг зохиож ярьсан. Би сайн ээж. Охиндоо би хэрэгтэй” гэж BBC-д ярилцлага өгөхдөө хэлжээ.

Одоогоор түүнд охиных нь ханан дээр болон нэг удаа муудалцсаныхаа дараа бичсэн "Уучлаарай АММА ” гэсэн бичигнээс өөр юу ч үлдээгүй. Харин нөхөр нь шоронд саатуулагдан, шүүх хурлаа хүлээж байна. Харин хөөрхий охин хамгаалах байранд амьдарч байгаа юм.

Ш.ГАМБАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button