Нийгмийн

Нийтийн тээвэр нь хүртээмжтэй хотын иргэн байж үзэх юмсан

Монголд өнөөдөр Улаанбатарын иргэн өдөрт дунджаар 2-3 цагийг зам дээр түгжирч өнгөрүүлж байна. Энэ хугацааг жилээр нь тооцоод харвал 35-40 өдрийг бид зам дээр зарцуулдаг гэсэн үг юм. Нэг гэр бүлийн өдөрт замын түгжрэлд зарцуулах цаг тогтмол ийм хугацаатай байх нь хүүхдэд чанартай цаг зарцуулах, гэр бүлийн чөлөөт цаг ч хомстож байгаа явдал.

Түгжрэлийн асуудлаар тэргүүлэгч улс орнуудын хувьд түгжрэлийг бууруулахын тулд олон нийтэд хүртээмжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх арга замыг сонгож иржээ. Тухайлбал, Английн Лондон хотод замын түгжрэлийг ухаалаг хэрэглээтэй хослуулж өгсөн байна. Мөн аяллыг төлөвлөгч аппликэйшн бүтээгдсэнээр хөдлөх цэгээс очих цэг хүртэлх замын түгжрэлийн нөхцөл байдал болон хэр хурдан очиж болохыг харуулдаг аж. Мэдээж түгжрэлийн хамгийн том зохицуулагч бол машинаас бусад төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ юм. Метро, унадаг дугуй бол томоохон хотуудын хамгийн чухал шийдлүүд гэдэгтэй хэн ч маргахгүй.

2012 онд замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд “Гудамж төсөл”, “Уулын зам”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн тодорхой зорилттой төслүүд хийгдэж байсан санагдана. Уг төсөл хөтөлбөрүүдийг илүү далайцтай, урт хугацааны хөтөлбөр болгоод явуулсан бол тодорхой шийдлүүд аль хэдийнэ хэвшчихсэн байх байлаа.

Эрх баригчдын бодлогын түвшинд гаргаж байгаа шийдвэр болгон зөв гэдэг өрөөсгөл ойлголтоос хальж сөрөг хүчний нийслэлд хийж болох төсөл хөтөлбөрүүдийг ч бас олон талаас нь харж, бодлогоо солонгоруулаасай. Тухайлбал, тусгай замын автобус гэдэг манайд яг өнөөгийн нөхцөлд боломжгүй хувилбар биш. Агаарын дүүжэн гүүр гэдгээс бодитой сонсогдоно. Хурдны хөнгөн галт тэрэг LRT-р зорчих боломж манайх шиг 1.5 сая хүн амтай мегаполис хотод  боломжгүй биш. Д.Сумъяабазарын үед өрийн таазыг давна, үнэтэй гэсэн шалтгаанаар энэ төсөл үндсэндээ аман байдлаар яригдаад л дууссан. Гэхдээ хот үргэлж өнөөдрийн ачаалал, хүн амтайгаа байхгүй. Жил ирэх тусам өргөжин тэлж, хүн амын тоо нэмэгдсээр байх болно. Ойрын 10 жилд боломжгүй мэт сонсогдож байгаа ч түүнээс цаашхи хотын шинэ иргэдэд хамгийн хүртээмжтэй бүтээн байгуулалт болсон байх болно. Хотын нэг захаас нөгөө зах хүртэлх түгжрэлийг LRT-р шийдвэрлэх нь манайдаа одоогийн нөхцөлд байж болох хамгийн том гарц, боломж юм аа.

Нөгөөтэйгүүр, хичээлийн шинэ жил эхэлсний дараа хотын түгжрэлээс гадна иргэдийг бухимдуулдаг хамгийн том асуудал бол нийтийн тээврийн цагийн хуваарь. Сүүлийн долоо хоногт л гэхэд хотын баруун хэсгээр нийтийн тээврийн цаг холдож улмаар иргэдийн бөөгнөрөл үүссэн нь замын түгжрэлд ч нөлөөлж буй. Тиймээс ганц урт биш богино чиглэлийн ганц том оврын бус бага дунд багтаамжийн сонголттой, нийтийн тээврээр үйлчлэх нь зөв юм.

Замын түгжрэл, нийтийн тээврийн ойлгомжгүй шийдвэрүүдээс үүдэж орчин үеийн залуус илүү хурдан,шуурхайг нь бодож скүүтер, суррон ашигладаг ч зориулалтын бус замаар зорчих нь нийтийн тээвэр, автомашин болон явган зорчигдод ч давхар давхар эрсдэл үүсгэж байгаа нь энэ. Тиймээс нийслэлийн хэмжээнд бодлогууд нь хоорондоо уялддаг, шийдвэрүүд нь нөгөө шийдвэрээ үгүйсгэсэн, зөрчилдсөн биш байх нь иргэдийн хувьд хамгийн чухал болоод байна. Замууд нь олон улсын стандартад нийцсэн, нийтийн тээврийн өргөн сонголттой, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан байвал иргэд заавал зам дээр амьдралынхаа үнэт цагийг зарцуулах шаардлага алга аа.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-30 09:39

ИЙМ ТАВИЛАН ЗАЯА ХОТЫН ИРГЭДЭД БАЙХГҮЙ ШҮҮ МӨРӨӨДӨӨД Ч НЭМЭРГҮЙ ЗАМ ДЭЭРЭЭ БӨГЛӨРЧ ХЭРЭЛДЭЖ ХЭЛЦЭЖ ХУРУУГАА ГОЗОЙЛГОЖ ЯВСААРААН БАЙХАД АРААР ЧИНЬ АВИЛГАЧИД МӨНГӨНИЙ АРВИН УРГАЦАА ХУРААЖ БАЙДАГ ЮМ.ТА ХОТЫХОО ЗАМ ДЭЭР БӨГЛӨРӨН ТАГЛАРЧ ЗОГСОХОД ШАТАХУУН АВЧИРЧ ЗАРДАГ ХУЛГАЙЧ НАРЫН МӨНГӨ ӨСӨЖ ҮРЖИЖ БАЙДАГ ЮМ.УЛААНБААТАР ХОТЫН ОНГОРХОЙ ЦООРХОЙ БОЛГОНД БОСГОЖ БАЙГАА БЕТОНОН ШИРЭНГЭ БИД НАРЫН КАРМААГ ХООСЛОХ ШОРОНГИЙН БАТ БӨХ ХАНА БОЛДОГИЙГ САНАГТУН.ОРОН СУУЦТАЙ БОЛОХ ГЭСЭН НАСААРАА ГЭР ХОРООЛОЛД ҮМХИЙ ЖОРЛОН ҮНЭРТЭЖ САРДАА ГАНЦ УДАА УСАНД ОРДОГ ХӨӨРХИЙ УЛНЫ ИРГЭДИЙН ХҮСЭЛ СОНИРХОЛООР ЧАДВАРЛАГ ТОГЛОЖ АРИЛЖААНЫ БАНКУУД АСАР ИХ МӨНГӨ ХИЙЖ БАЙНА.ЭНЭ УЛС ОРОН БЕТОНОН ШИРЭНГИЙН ХУУЛЬ НОЁРХОЖ ЭНЭ ШИРЭНГИЙН НЭГ БУЛАН ТОХОЙД ШИГДСЭН ХӨӨРХИЙ ИРГЭД АГААРГҮЙ НАСААРАА ГЯНДЛУУЛААД ТЭНДЭЭ ҮХНЭЖ БАЙНА.НИЙТИЙН ТЭЭВЭР УЛАМ ДОРДОЖ БАЙНА.ЭНЭ УЛС ААЖМААР МАШ ХУРДАЦТАЙ МӨХӨЖ БАЙГААГ ГУДАМЖААР ЯВЖ БАЙГАА ЯМБИЙ СЭГ УНАСАН ТАКСИЧИН ЛАНД 600 ХӨЛӨГЛӨСӨН АЛ БОМБООНУУДААС ХАРЖ БОЛНО.МӨРӨӨДӨХӨД МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ НЬ МАШ ИХ ТАВИЛАН ЮМ. ЯДУУ ОЮУНЫ ХООСРОЛТОЙ ЁС СУРТАХУУНЫ ДОГОЛДОЛТОЙ ИРГЭДИЙХЭЭ СЭТГЭХҮЙГЭЭР МАШ ЧАДВАРЛАГ ТОГЛОЛТ ХИЙГЭЭД БАЙНА ОДОО ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД МАН АСАР ИХ МӨНГӨ ХҮН ХҮЧЭЭ ХАЯЖ ЭНЭ НАМТАЙ ХУЛХИ ДОРЖХАНДЫН НАМ СҮЖРИЛДЭЖ БАГА ГАЗРЫН ИХ ТУЛААНД НАМУУД ОРЛОО.ҮҮНИЙГ ЖЕНКО СӨРЖ БАЙГААЧ ТЭРНИЙ НОХДЫГ СОНГОВОЛ ХОТ СҮЙРНЭ ГЭДГИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА.ТҮГЖРЭЛГҮЙ ХОТООР ЯВЬЯ ГЭВЭЛ ТА ШӨНӨ 2 ЦАГААС ХОЙШ ЯВААРАЙ ТЭГВЭЛ ТАНЫ МӨРӨӨДӨЛ БИЕЛНЭ.

Холбоотой мэдээ

Back to top button