Сэлбийн бүтээн байгуулалт эргэлт, буцалтгүй сүндэрлэнэ
Нийслэлчүүд бид түгжрэл, агаарын бохирдлын асуудлыг асар урт хугацаанд ярилаа. Ужгирсан асуудал тул амархан бас хурдан шийдвэрлэгдэх боломжгүй. Дорвитой үр дүн ч гарахгүй байсаар өдий хүрч ирсэн. Хотын дарга Х.Нямбаатарын баг дэд төвүүдийн ажлаа шамдуулж эхэлснээр нийслэлийнхэнд “хонгилын үзүүрт гэрэл гялтайх” шиг болсон нь үнэн.
Гэр хорооллыг орон сууцжуулах нь нийслэлийн удирдлагуудын голлох ажлуудын нэг болов. Үүнээс өмнө нийслэлийнхийг орон сууцжуулах ажлыг Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК /НОСК/ хийдэг гэх ойлголттой байв. Тус байгууллагын Гүйцэтгэх захирлаар сүүлийн дөрвөн жил М.Говьсайхан ажилласан. Ажиллах хугацаандаа
- “түрээслээд өмчлөх” орон сууц хөтөлбөр хэрэгжүүлсэн
- гэр хорооллын иргэдийн газрыг байраар солих зэрэг төсөл эхлүүлсэн
- Урьдчилгаа төлбөргүй орон сууцны зээлийг НОСК-иас бонд гаргах замаар иргэдэд олгосон.
Тэрбээр, “Ерөөсөө л бүгдийг нь дэд бүтэцтэй болгоод орон сууцжуулах гэсэн ганцхан зам бидэнд бий. Үүн дээр НОСК анхаарч ажиллаж ирсэн” гэж ярьсан байдаг.
Өдгөө Улаанбаатарт зургаан дэд төв барих, түүнийгээ түшиглэн орон сууцжуулах их ажил ямартай ч гараанаас гараад байна.
Хамгийн эхнийх нь “Сэлбэ дэд төв”. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг багасгахаар 12 мянган айлын орон сууцны төслийг Сүхбаатар дүүргийн 14-р хороонд эхлүүлээд буй. Энэ төслийн хүрээнд 2200 айлын газар чөлөөлөх ёстойгоос гуравхан сарын хугацаанд 1400-г нь чөлөөлжээ. Өдгөө барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна. Газар чөлөөлөлтөд өртөж байгаа иргэдийн нөхөн олговрыг өнгөрөгч тавдугаар сараас олгож эхэлсэн бөгөөд энэ ажилд 88 тэрбум төгрөгийг иргэдийн данс руу шилжүүлэх юм.
Сэлбэ дэд төвд сүндэрлэх 12 мянган айлын орон сууцны дунд
- 960 хүүхдийн 3 сургууль
- 240 хүүхдийн 5 цэцэрлэг
- 100 ортой 1 эмнэлэг
- Соёл олон нийтийн 1 барилга
- Спорт цогцолборын 1 барилга баригдах юм.
Сүхбаатар дүүрэгт сүндэрлэх энэхүү “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалт нийслэлийн утаа, түгжрэл, хөрсний бохирдлын шийдлийн эхлэл байх бүрэн боломжтой. Цаашлаад зургаан дэд төвийн ажлаа хэрэгжүүлээд ард нь гарчихвал Улаанбаатар хот төлөвлөлттэй, хүнд ээлтэй, цэвэр цэмцгэр болох нь дамжиггүй биз ээ. Тиймээс Сэлбийн бүтээн байгуулалт эргэлт, буцалтгүй сүндэрлэх учиртай. НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Говьсайхан тэргүүтэй хүмүүс гар, бие оролцсоор буй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Соёл урлаг ын.дээдийг Баян хошуу руу
Нүүлгээд тэнд театр байгуулаа биздээ
үүнийгээ ашиглаач...юун яяСэлбэ төв
Сайд гуа чамд толгой бн уу
Ус нэвчихээс хамга�##�сан тeхнилогтой бизээ ?
Байр маш үнэтэй болж баячууд баяжиж энгийн иргэн авч чадахгүй болж бна дөө монголд