Х.Нямбаатар: Сэлбэ дэд төвийн газрыг чөлөөлөхдөө 40мкв байшинтай айлуудынхыг дунджаар 175₮ саяар үнэлсэн
Өнөөдрийн /2024.10.02/ Засгийн газрын хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Хотын дарга Х.Нямбаатар дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Сэлбэ дэд төвийн 12 мянган айлын орон сууцанд Чингэлтэй дүүргийн Хайлааст, Сүхбаатар дүүргийн Таван буудал, Баянзүрх дүүргийн Дарь эх орчмын айлуудыг нүүлгэн шилжүүлэх батламжийг удахгүй гардуулна. Өөрөөр хэлбэл 32-ын тойрог хүртэлх айл өрхүүд нүүж орно. Чөлөөлөгдсөн 701га газарт 50 мянган айлын орон сууц барих компаниудад арилжина. Газрынхаа төлбөрт авсан барилгаар дараагийн газар чөлөөлөлт явагдах юм. Дараагийнх нь Ногооннуур орчмын айлууд.
Ханын материал 9.8 га газрыг чөлөөлөх ажил эхэлсэн. Ханын материал, Баянхошуунд 8 мянган айлын орон сууц баригдана. Шар хаданд орон сууцны хороолол босгох төлөвлөлтийн ажил үргэлжилж байгаа.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Сэлбэ дэд төвтэй залгаа 1008 айлын орон сууцны хорооллыг Нийслэлийн орон сууцын фондод шилжүүлэх, хэлэлцээр хийх эрх үүсгэлээ. Удахгүй айлуудтай хэлэлцээр хийх, батламж гардуулах ажиллагаа эхэлнэ. Бүсчилж заасан Ногоон нуур, Дэнжийн мянга, МҮОНРТ орчмын 1008 айл өрхөд тааруулан батламж өгнө. Иргэний хашаа байшинг хөндлөнгөөс үнэлүүлж, орон сууцанд орох эрхийн батламжийг өгнө.
Энэхүү 1008 айлын орон сууц нь БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар баригдаад дуусч байгаа. Харин бид "20 минутын хот" концепцийн хүрээнд сургууль, цэцэрлэгийг нь барих асуудлыг шийднэ" хэмээлээ.
Мөн тэрбээр, "Сэлбэ дэд төв дээр чөлөөлөгдөж буй газруудад дунджаар 400мкв-тай 40 орчим мкв байшинтай айлуудынхыг 175 сая төгрөгөөр үнэлж авч байна. Өнөөдрийн байдлаар нэг ч гомдол ирээгүй. Харин 52 айл газраа өгөхгүй гэдэг байр суурьтай байна. 1500 гаруй айл мөнгөө аваад газраа чөлөөлсөн" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газрыг мкв хэдээр үнэлж байгаа.жишээ нь 32 тойрог
Хамгийн гол дулааны цахилгаан станц болон усуг.н хүчин чад�##�, цахилгаан эрчим хүчний хүчин чадлаа л сайжируулах хэрэгтэй бна
Төв замтай ойрхон хувьчлагдсан хашааны үнэ тэнгэрт хадаж бн!!! Ажилын байр болох газар болоод тэрүү???
Бусад байршилд байгаа айлууд нь яах вэ. Гадуурхагдаж үлдэх үү