УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Бадамсүрэнгийн эхнэрийн хамаатан гэгддэг Ж.Ганзоригийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

АТГ эрүүгийн 914 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 17 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн.

Шүүхэд шилжүүлсэн хэргүүд дунд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах алба тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан бусдад хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг багтжээ.

Тус Г нь Ж.Ганзориг бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан.

Түүнийг 2021 оны хавар Авлигатай тэмцэх газраас саатуулан, шалгаж эхэлсэн. Улмаар АТГ-аас 2023.10.03-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлж байв. Тухайн үед Ж.Ганзоригоос гадна мэргэжилтэн О.Марал-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, тендерт оролцсон аж, ахуй нэгжээс авлига, хахууль авсан гэх хэрэгт сэжиглэн хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд саатуулсан гэх мэдээлэл цацагдаж байсан билээ.

Ташрамд, Ж.Ганзориг нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга асан Х.Бадамсүрэнгийн эхнэрийн хамаатан гэгддэг. Х.Бадамсүрэнгийн нөлөөгөөр ийн тушаал дэвшсэн гэгдэж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
dambiijav
dambiijav
2024-10-02 19:38

Badamsurengiin balag end ih bii , gevch tuund mongoliin buuli uilchildeggui ym !

Зочин
Зочин
2024-10-03 00:00

Хужаа Бадамсүрэнд монгол хууль үйлчлэхгүй.

Буяннэмэх
Буяннэмэх
2024-10-03 00:04

Бадамсүрэн болимоор юмаа. Эхнэриынхээ хамаатанг Эрдэнэт үйлдвэрт ажилуулна. Нууц амрагаа уих-ийн гишүүн болгоцон. Гок.ийн мөнгөөр туйлсан хоёрдоо

Зочин
Зочин
2024-10-03 15:17

Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн хулгайч луйварчин дарга нарыг бүгдийг нь дэлхийгээс �######�уулах цаг

Иргэн
Иргэн
2024-10-03 15:53

90-тэрбумын хэрэг 257-сая болж бууваа!!! Монгол улсын хууль хян�##�тын байгууллагынхан мөнгөний өмнө өвдөг сөхрөн толгой гудайлгав!!!

Үнэнийг эрэлхийлэгч
Үнэнийг эрэлхийлэгч
2024-10-03 19:03

Худ�##� зүйл бичихээ болимоор юм.

Зочин
Зочин
2024-10-03 20:21

Бадамсүрэн улсад их гай тарьж бна даа.

Холбоотой мэдээ

Back to top button