Нийгэм мэдээ

С.Зориг агсны хөшөөнд НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид хүндэтгэл үзүүллээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид хүндэтгэл үзүүллээ.

10 дугаар сарын 2. Монголын түүхэнд хараар тэмдэглэсэн өдөр.  Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг энэ өдөр амь насаа алдсан юм. Түүний амийг хэрцгийгээр хөнөөсөн алуурчныг 26 жилийн турш “хайж” байна... “Хүйтэн” хөшөө нь Төрийн ордныг ширтэн олон жилийг үдлээ.

Жил бүрийн энэ өдөр түүнийг дурсан журмын нөхөд нь, үйл хэргийг нь үргэлжлүүлж буй залуус хөшөөнд нь цэцэг өргөдөг. НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй залуус өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.

Мөн Ардчилсан нам жил бүрийн энэ өдрөөр Хүний эрхийн асуудлыг хөндөн ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ жилийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгууль давхцаж байгаа учраас Нийслэлийн Ардчилсан намаас “Хүүхдэд эрхийн төлөө” олон улсын форумыг зохион байгуулж байгаа билээ.

Форумаар хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн хөгжил, хүүхдийн цахим хэрэглээний орчин зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргалаа. Зөвлөмжийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд болон НИТХ-ын төлөөлөгчдөд хүргүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-02 15:30

ЭРГҮҮНҮҮДЭЭ ЭНЭ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨХӨӨР ТА НАР СОНГУУЛЬДАА ГАРЧИХНА ГЭЖ СЭРҮҮН ЗҮҮДЭЛЖЭЭ НААД ХҮНЭЭ АМАР ТАЙВАН БАЙЛГААЧ ХУДЛАА ИНГЭЖ БОЛОХГҮЙШТ.АЛЖ ХАЯЧИХААД ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЮМ ШИГ НЭГ МУУ ЦЭЦЭГ ӨРГӨӨД ТЭГЖ БАЙХААР ЗАХИАЛАГЧ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ НЬ ОЛТОЛ ТЭМЦЭНЭ ГЭЖ ХУЦАЛДААЧ ТЭР МУУ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧИЙГ АЦАРЧ ЕСӨН ЭРҮҮ ТУЛГААЧ АЦНУУДАА

Зочин
Зочин
2024-10-02 20:38

Хүнд �##�агдаагүй бол өөрөө архины хордлогоор үхчих байсан

Холбоотой мэдээ

Back to top button