Бодлогоор өрсөлддөг 15 хоттой нийслэлд ТА АМЬДАРНА
Дэлхий дахинд “20 минутын хот” гэж үзэл санаа явж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бүх түвшинд засаг захиргааны шинэчлэл явагдаж, 15 хоттой нийслэл болох мөрийн хөтөлбөрийг МАН-аас энэ удаагийн сонгуульд дэвшүүлж байгааг та мэдсэн үү. Энэ нь эдгээр хотод иргэд төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандартыг тогтооно гэсэн үг. Ингэхдээ олон улсын жишигт нийцүүлж, Улаанбаатарыг 15-н жижиг хотод хувааж, 4-5 хороог нэгтгэх замаар 42 нэгж байгуулна. Хотууд нутаг дэвсгэр дээрээ иргэдийнхээ асуудлыг бичил байдлаар шийддэг болох юм. Засаг дарга нар нь төсвийн болон аж ахуйн бүх асуудлаа өөрсдөө хариуцна. Удирдлага нь ч иргэдээсээ сонгогдоно.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт Өнөр гэж байр хороолол, Баянхошуу, Толгойт гэсэн гэр хороолол бий. Дүүргийн Захиргаа тойрсон хэсэг ч ялгаагүй гэр хороололтой. Эдгээр нь өөр өөрийн онцлог, нөхцөл байдал, орлогын түвшинтэй байхад нэг ижилхэн бодлого хэрэгжүүлдэг байдал дөрвөн хот болгон хувааснаар өөрчлөгдөнө гэсэн үг. Өнөр бүсэд ижилхэн хороолол, орчин нөхцөлд хүмүүс ажиллаж, амьдардаг. Харин хот болсноор энэ хүмүүсийн л хэрэгцээнд нийцсэн шийдвэрүүд гарах боломж бүрдэнэ. Гэтэл Баянхошуу одоогоороо бол гэр хорооллын хот болох гэж байна. Гэхдээ тэнд дэд төв бий. Үүндээ тохирсон төсөв, санхүүтэй байж, асуудлаа шийдвэрлэнэ. Толгойт, Сонгинохайрхан хот мөн адил. Сонирхуулахад, хот төлөвлөлт л гэхэд нам давхрын орон сууцууд Баянхошуу хотод, амины орон сууц Толгойт хот руу илүү төвлөрнө. Өнөр хэсэг одоо байгаа хуучин байрууд дээрээ төлөвлөсөн хот байх нь. Өндөр давхрын орон сууцуудаас бүрдсэн хэсэг ч байна. Хот болгон өөрийн шинж чанараар хөгжих юм.
Ингэснээр 15 хотын бодлогын өрсөлдөөн бий болно. Жишээлбэл, Нийслэл хотын татвар одоогоор хоёр хувь байгаа. Магадгүй нэг хот өөрийнхөө татварыг тэглэж болно. Тэгвэл үйлдвэрлэл, үйлчилгээ тэр хот руу суурьшина гэх мэтээр бодлогын уралдаан болох юм. Наад зах нь урлаг, спортоос эхлээд хотуудын баг хоорондоо өрсөлдөнө.
Хамгийн гол нь хүний амьдралын цагаас үр ашиггүй хотын дэмий хөдөлгөөн, бөглөрөл, бусад үйлчилгээгээ авч чадахгүй хүлээлтийн горимд өнгөрөөдөг цагийг багасгаж, амьдралын чанарт эергээр нөлөөлнө гэж энэ концефци гарч ирсэн. Өдөрт дунджаар хоёр цагийг түгжрэлд өнгөрөөвөл, сард бүтэн хоёр өдөр талтайг машинд өнгөрөөнө гэдэг харамсалтай. Цэцэрлэгт хүрээлэнд очихын тулд Ханын материалаас Баянзүрх дүүрэг рүү хүмүүс явдаг. Хүүхдээ сургуульд өгөхийн тулд хэдэн хороолол дамжина. Томхон дэлгүүрээс юм аа авахын тулд III хороолол руу явдаг энэ урсгалыг өөрчлөх зайлшгүй шаардлага байна. Хүн ихтэй гэж үйлчилгээний төвүүдээ төв рүү төвлөрүүлсээр байгаад бид тэр хэсэгтээ “Тэг зогсолт” руу орчихлоо.
Тодруулбал, 1.5 сая квадрат км газар нутагтай Монгол Улсын ердөө 0.3 хувьд нийслэлийн хүн ам төвлөрч, түүнийх нь 0.02 хувьд нь Төрийн захиргааны байгууллагын 90 хувь үйл ажиллагаа явуулж байгаа нь өнөөгийн Улаанбаатарын бодит зовлон. 15 хот болгож, задалснаар нийт хотынхоо эдэлбэр газрыг жигд хүртээмжтэй ашиглах боломж бүрдэнэ. Одоо Улаанбаатар есөн дүүрэг, 204 хороо бүр Засаг даргатай. Үүний дээр Нийслэлийн Засаг даргыг нэмэхээр нийт 214 Засаг дарга байгаа. Эдгээрээс ердөө арав нь асуудал шийдэх хэмжээний эрх мэдэл, чадамжтай. Ялангуяа 204 хорооны Засаг дарга төсөв, санхүүгийн ямар ч эрх мэдэлгүй, зүгээр дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Үүнийг 20 минутын хот концефцын хүрээнд өөрчилнө. Социализмын үед манайд ийм төлөвлөлт байсан. Гэтэл сүүлийн 30 жил энэ байдал алдагдсан. Энэ концефцын эхний төлөвлөлтийг Сэлбэд хийж байна. Сэлбэ хотын орон сууцны бүтээн байгуулалтыг бүтнээр нь төлөвлөсөн. Барилга, угсралтын ажил удахгүй эхлэх гэж байгаа. Харин ирээдүйн Нийслэлийн тухайд хотуудын аж ахуйн асуудалтай зууралдахгүй зам, гүүр, инженерийн байгууламж, нийтийн тээвэр гэх зэрэг том асуудлаа хариуцдаг болох юм. Шинэ Улаанбаатарын төлөөх, таны сонголт мэргэн байг.
-Хан-Уул хот
-Яармаг хот
-Буянт-Ухаа хот
-Сонгинохайрхан хот
-Толгойт хот
-Баянхошуу хот
-Өнөр хот
-Баянгол хот
-Чингэлтэй хот
-Сэлбэ хот
-Сүхбаатар хот
-Дарь-Эх хот
-Баянзүрх хот
-Амгалан хот
-Шарга морьт хот
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2014 онд яг ингэж төлөвлөж хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн ч 20 оны сонгуулийн үр дүнгээр тас цохигдсон. Одоо харин ажил болж байгаад баяртай байна
Сэгсийтэл хулхиднаа
Бодлогоор биш бодит ажлаар өрсөлдвөл зөв болно.
Аймгуудаа хот гэж нэрлэж мэдэхгүй сум гээд байгаа байж хотын дотор хот гэж байхгүй
Xedii irgentei bol xot gefeg statust orox be