ДЭЛХИЙНИЙГЭМ

Өмнөд Солонгост гадаад ажилчдыг хуурамч чекээр цалинжуулж байжээ

БНСУ-ын Кёнсан аймгийн Ёнчон хотын ойролцоо үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн фермийн эзэн, гадаад ажилчиддаа хуурамч чек үйлдэн өгч байсныг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Тус аймаг дахь Цагаач ажилчдын эв санааны нэгдэл гэх байгууллагаас хуурамч чек ашиглан цалин тавьсан хэд хэдэн ажил олгогчийг илрүүлж, гомдол мэдүүлээд буй аж.

Одоогийн байдлаар 200 гаруй гадаад ажилчин хуурамч чекээр ийнхүү цалинжсан нь тогтоогдоод байна. Мөн ажил олгогчид нь чекээ хүссэн үедээ банкинд очин бэлэн мөнгө болгох боломжтой гэж хэлсэн учир, цагаач иргэд цалингийн чекүүдээ цуглуулж байсан гэдгийг хэлж байгаа юм. Үүний дээр БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дунджаар 8350 байдаг бол цагаач иргэдийг 6300 орчим вонны хөлсөөр цалинжуулж байсан тохиолдол гарчээ.

Koreatimes сонинд мэдээлснээр, БНСУ-д амьдарч буй гадаадын иргэдийн олонх нь ажил хийх эрхгүй, сургалтын богино хугацааны визтэй байдаг бөгөөд энэ сул талыг нь далимдуулж дээрх зөрчлийг гаргах олонтаа гэв.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
1
1
2019-12-13 17:09

555

1'
1'"
2019-12-13 17:10

555

X14UdgHg
X14UdgHg
2019-12-13 17:10

555

1
1
2019-12-13 17:10

Холбоотой мэдээ

Back to top button