Нийгмийн

Тарваганы 270 ширхэг тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах,Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Эмээлт” дэх хяналтын цэгээр иргэн “Б” 270 ширхэг тарваганы тулам Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр авто машинаар тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Монгол  улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох” 11.1.9-д тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах” гэсэн заалтыг зөрчсөн иргэн Б-ээс 270 ширхэг тарваганы туламыг түр хураан авч Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгсөн байна.Монгол тарвага нь “Монгол хөхтөн амьтны улаан данс”-д бүс нутгийн хэмжээнд устаж болзошгүй хөхтөн амьтдын жагсаалтын нэг дүгээрт бичигдсэн байна.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-13 14:20

denduu yum aa

Зочин
Зочин
2019-12-14 01:01

Одоо бэлэн хоолоо хуваагаад л иднэ.Ууг нь улсын төсөвт оруулдаг бол мөн сайхнаа.

Зочин
Зочин
2019-12-14 09:59

Ashig olohiin toloo shunaltnuudiin hiij baigaa ajil

Холбоотой мэдээ

Back to top button