УЛС ТӨР

М.Билэгт гишүүн сайтуудыг дэмждэгээ илэрхийлэв

УИХ-ын пүрэв гарагийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ынгишүүн М.Билэгт “Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийнхэн нийгмийн идээ бээрийг, тэр зөрчлүүдийг, ноцтой алдаануудыг нотлох баримтад тулгуурлан маш их гаргаж ирж байгаа.

Хэвлэл мэдээллийнхний буянаар хууль хяналтын байгууллагад мэдээлэл хүрч, шалгах нөхцөл бүрдэж байгаа. Телевизүүдээс гадна мэдээллийн сайтууд сайн ажиллаж байна. Сайтуудын контент маш сайн хөгжиж байгаа. Тиймээс эднийхээ зөвийг нь дэмжиж байх нь зүйтэй. Сайтууд контентуудыг хөгжүүлж, Монголын телевизүүдийн нэвтрүүлгийн чанарт ч нөлөөлж байгаа гэдгийг онцолж хэлье” гэж байлаа.

Б.НАРАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button