Нийгэм мэдээ
Монгол оюутнууд олон улсын мэс заслын уралдаанд III байр эзэллээ

Казахстан Улсад Анагаахын оюутнуудын Олон улсын олимпиад зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд таван улсын 13 баг, 400 гаруй оюутан өрсөлдсөн уг олимпиадад манай улсаас оролцсон 10 оюутан, хоёр эмч багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байранд шалгарчээ. Олимпиадад оролцогчид мэс заслын 11 төрөл, 15 даалгаврыг гүйцэтгэж өрсөлдсөнөөс монгол оюутнууд долоон төрөлд нь байр эзэлсэн байна.
Пластик мэс засал, хэвлийн хөндийн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төрөлд тус тус дэд байр, мөн бүдүүн шулуун гэдэсний мэс засал, гэмтлийн мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс заслын төрөлд тус бүр хүрэл медаль хүртсэн байна.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.