БНСУ-ын парламент ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Өчигдөр буюу 12 дугаар сарын 14-ны өдөр Өмнөд Солонгосын парламент хоёр дахь удаагаа тус улсын ерөнхийлөгч Юн Сүк Ёлд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан.
Ингэхдээ үндсэн хуульд заасны дагуу Үндэсний Ассамблейн 300 гишүүний гуравны хоёр буюу 200 гишүүн дэмжсэн тохиолдолд ерөнхийлөгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлдэг. Өчигдөр нийт гишүүдийн 204 нь дэмжсэнээр Юн Сүк Ёлын ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ.
Энэ саналыг 300 гишүүний 204 нь дэмжиж, 85 нь эсэргүүцэж, гурав нь түдгэлзэж, найм нь хүчингүй санал хураалт болсон байна. Долоо хоногийн өмнө болсон анхны санал хураалтаар сөрөг хүчний 192 гишүүн дэмжиж, эрх баригч намын гишүүд эсэргүүцсэн тул Юн Сүк Ёл суудалдаа үлдэж чаджээ. Харин энэ удаа эрх баригч намын 12 гишүүн сөрөг хүчинтэй нэгдсэн байна. Улмаар ерөнхийлөгч Юн Сүк Ёл улс орондоо цэргийн дэглэм зарласнаас хойш 11 хоногийн дараа эрх мэдлээ хязгаарлуулж байгаа юм.
Одоо тэрбээр зөвхөн Үндсэн Хуулийн шүүх парламентын шийдвэрийг дэмжээгүй тохиолдолд эрх мэдлээ буцааж авах боломжтой болох аж. Тэр хүртэл Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дук Сү ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм. Харин Үндсэн Хуулийн шүүх парламентын шийдвэрийг дэмжвэл Юн Сүк Ёл албан ёсоор ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч, шинэ сонгууль зарлах ёстой. Санал хураалтын дараа үг хэлэхдээ Юн Сүк Ёл албан тушаалдаа үлдэхийн төлөө бүх боломжийг ашиглан тэмцэхээ мэдэгдсэн байна.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн цэргийн дарангуйла л тогтоогоод өөрсдөө баахан ноёрхох гэсэн тэнэг хар юмнуудын үгэнд орж байж б�##�ардгийнхаа ха�##�гыг татаваа, хөөрхий !!!
Хаа газрын цэргийхэн дандаа хоцрогдсон булай юмнуу д байдаг гэж Ста лин марша луудаа загнисан байдаг юм даа !!!
Авлагатай сайн тэмцсэн гэдэг юм байна лээ