НИЙГЭМ

15 настай хүү дүүгээ хүчирхийлэхийг завджээ

Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 14 тоотод оршин суух оршин суух 15 настай А энэ сарын 17-ны өдөр 20 цаг 40 минутад г охин дүү 7 настай Б-г хүчирхийлэхийг завдсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад удаа дараа гааз үнэртсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан 15 настай А гэгч нь дүүгээ хүчирхийлэхийг завдаж байхыг харсан ээж нь дуудлага өгсөн байна. Цагдаагийн байгууллагын шалгалтаар охиныг хүчиндсэн эсэхийг тогтоогоогүй ч удаа дараа хүчирхийлэхийг завдаж байсныг тогтоожээ.
Долоон настай охины мэдүүлснээр ах нь түүнийг дөрвөн удаа хүчирхийлэхийг завдсан бөгөөд ямар нэгэн байдлаар түүний бэлэг эрхтэнд хүрэх, өөрийн эрхтэнд хүргэхийг шаардсан байна. Энэ үйлдэл нь хүчингийн хэрэг төгс үйлдээгүй гэж байгаа ч хэрэг үйлдэхийг завдсан эсвэл бэлэг эрхтэнд хүрсэн тохиолдолд хүчингийн хэрэг хэмээн үзэж ялын гуравны нэгийг оноодог юм байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button