ДЭЛХИЙ

Солонгос оюутнууд гэрийн даалгавартаа болзоонд явж байна

БНСУ-д шинээр төрөлтийн статистик буурч эхэлсэнтэй холбогдуулан зарим их сургуулиуд оюутнууддаа болзоонд явах гэрийн даалгавар өгч эхэлжээ. Тус улсын нэг хүнд ноогдох гэрлэлтийн боломж 1970 онд 295.1 байсан бол өдгөө ердөө 5.5 болж 60 дахин буурсан байгаа юм. Судлаачид байрны түрээсийн төлбөр, болзоонд явахад гаргадаг зардал зэргээс зайлсхийж, залуус ганц бие амьдралыг илүү дээрд үзэх болсонтой энэ бүхэн холбоотой хэмээн харж буй юм.

Тодруулбал, Донггук, Кён Хи их сургуулиудад эсрэг хүйсний хүнтэйгээ болзох, дотно харилцаа үүсгэхэд чиглэсэн хичээлийг хөтөлбөртөө тусгаж эхэлсэн байна. Донггук их сургуулийн тухайд “Гэрлэлт ба гэр бүл” гэх хичээл шинээр орж эхэлсэн бөгөөд, үүний хүрээнд оюутнууд сар бүр ангийнхаа гурван оюутантай болзож, зоог барих даалгавартай аж. Үүнийг санаачилсан профессор Жан Жэ Сүoк, “Энэ хичээлийн зорилго нь оюутнууд эрүүл харилцааг эхлүүлж, гэр бүлийн хамтрагчаа зөв сонгож сурахад оршиж байгаа юм” гэж тайлбарлажээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button