Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүд явуулах, ЗГ үлдээх чигтэй байгаа бол АН-ынхан шийдэлд хүрээгүй байна

Хөгжлийн банкны хэргээр Д.Цогтбаатарт ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг УДШ 2024.12.13-нд хэвээр үлдээсэн. УДШ-ийн шийдвэр тогтоолоор албажих хугацаа 30 хоног. Нэг удаа, 30 хоногоор сунгах боломжтой. Сунгачхаад байгаа тул өдгөө яг 40 хонож байна. Иймд түүний бүрэн эрх түдгэлзэх эсэх асуудал улстөрийн халуун сэдэв болоод буй энэ цаг үед талуудын байр суурь ямар байгааг хүргэе. Өөрөө: Юун түрүүнд Д.Цогтбаатар “УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа гэмт хэрэгт холбогдоогүй. Намайг ард түмэн сонгосон учраас энэ миний асуудал биш сонгогчдын асуудал болсон” гэх үгээр өөрийгөө өмгөөлөөд буй юм. Хуульчид: Шүүхийн шийдвэр албажиж ирсэн тохиолдолд гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх заалттай. Хэрэв УИХ-аас Д.Цогтбаатар гишүүнийг бүрэн эрхтэй нь үлдээх шийдвэр гаргавал Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй байдалд хүрнэ гэж тайлбарлаж байна. … Үргэлжлүүлж унших Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүд явуулах, ЗГ үлдээх чигтэй байгаа бол АН-ынхан шийдэлд хүрээгүй байна