НИЙГЭМ

Энэ сард 23 хүн осгож, 26 иргэн архины хордлогоор нас баржээ

Арванхоёрдугаар сар гарч, ялангуяа шинэ жил дөхөхтэй зэрэгцэн албан байгууллагууд баяраа тэмдэглэдэг. Үүнтэй зэрэгцэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, архинд хордох, согтуу явж байгаад осгох, бусдад дээрэмдүүлэх зэрэг хэрэг зөрчил эрс нэмэгддэг. Цагдаагийн байгууллага энэ сарын 10-наас “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Уг арга хэмжээний үр дүнгийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээлэл хийлээ.

Арванхоёрдугаар сар гарснаас хойш Улаанбаатар хотод 2623 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 630 буюу 19.4 хувиар буурсан үзүүлэлт. Мөн энэ сар гарснаас хойш 23 хүн осгож, 26 иргэн архинд гүн хордсоны улмаас нас баржээ. Тиймээс гудамж талбайд ухаангүй байдалтай хэвтэж байгаа хүнтэй таарвал яаралтай эмнэлэг болон цагдааагийн байгууллагад мэдээлэл өгөхийг зөвлөв. Мөн хамт олноороо баяр тэмдэглэчихээд нэгнээ хүргэж өгдөггүй, хоорондоо зодолдож маргалддаг, харих замдаа осгож нас барах тохиолдол бүртгэгдсээр байгааг цагдаагийн байгууллага анхаарууллаа. Улаанбаатар хотын эрүүлжүүлэх байранд энгийн өдрүүдэд 200-205 хүн эрүүлжүүлэгддэг. Харин шинэ жилийн баярын өдрүүдэд энэ тоо 300 гаруй болж өсдөг. Цэнгээний газрууд шөнө хаах цагаар замын түгжрэл үүсэж байгаа мөн онцлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-12-26 16:47

монголын дийлэнх масс хүүхэд з�##�уучууд удахгүй тэр чигээрээ архинд живж үхэцгээнэ

Холбоотой мэдээ

Back to top button