УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шүүх: Хагалгааны дараах хүндрэлийн шалтгаанаар З.Төрмандахыг эмнэлэгт шилжүүлсэн

MCS группийн "М Армор" компанийн Хамгаалалтын хэлтсийн дарга З.Төрмандахыг /2025.02.18/-нд Тагнуулийн ерөнхий газраас саатуулсан. Түүний хамт тус байгууллагын ДӨРВӨН ажилтныг ч мөн саатуулсан билээ. Улмаар тэднийг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хориод буй.

Тэгвэл З.Төрмандахыг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэлийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилжээ.

Тодруулбал, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоон эмнэлгийн байгууллага руу шилжүүлсэн байна. 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс Улсын Нэгдүгээр эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжсэн нөхцөл байдлуудыг харгалзан ийн шийджээ.

Хоёр долоо хоногийн өмнө тэрбээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгчид "цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх" гомдол гаргасан. Гэвч саналыг хүлээж аваагүй юм.


Өмнө нь хүргэсэн нийтлэлүүдийг дараах линкээр уншина уу.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Сүрнээс цаашгүй амьсгаа байж!!!

Чөтгөрийн тойрог
Чөтгөрийн тойрог

... шшш ... ийм жүжиг хэзээ дуусах юм бол. Энэ ард түмнийг бага доромжлоод байгаарай!!!

Зочин
Зочин

Наад 4 ын маань бие бас гаагүү байгаа.эртхэн хэвтүүлж эмчлүүлээрэй хөөрхийсийг

Зочин
Зочин

Төрмандах гэж юу ч яасан ч болж мэдэх хүн шүү насаараа г.а хийсэн шүүгч прокурор цагдааг атгачихсан ч байж мэдэх маш аюултай сэжигтэн сул явах нь дээ....

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ямар нэгэн арга сэдсэн байхаа.Ингээд эбиё муу гэдгээр ялаас зугтаж бга юм.Хээл хахууль өгсөн байх шүү!!

Холбоотой мэдээ

Back to top button