ДЭЛХИЙ

Казахстанд 100 хүнтэй нисэх онгоц хөөрөөд удалгүй унаж, осолджээ

Өнөөдөр /2019.12.27/ Казахстан улсын Алматы хотоос нийслэл Нур-султан руу нислэг үйлдэхээр хөөрсөн Bek Air компанийн нисэх онгоц унаж, осолджээ. 95 зорчигч болон нислэгийн багийн таван хүн, нийт 100 зорчиг явснаас есөн хүн амь насаа алдсан байна. Харин гэмтсэн бусад зорчигчдын цаашдын биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл ирээгүй байна.

Онгоц хөөрөх үед нисэх буудал өтгөн манантай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан гэдгийг гэрчүүд хэлжээ. Хөөрөөд тун удалгүй онгоц өндрөө алдан, хоёр давхан байшин дээр унасан гэнэ. Уг ослын шалтгааныг тодруулахаар иусгай комисс байгуулагдаж, шуурхай ажиллаж эхэлжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button