НИЙГЭМ

Утааг бууруулах үйл хэрэгт дэмжлэг үзүүлж буй цэргийн алба хаагчдад талархал илэрхийлэв

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж байгаа билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабаас 300 гаруй цэрэг Тавантолгой түлш ХХК-д ажиллаж байна. Цэргүүд шахмал түлш савлах, түгээх зэрэгт дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Зэвсэгт хүчний 013 дугаар ангид цэргийн алба хаагчид өнөөдөр шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүлсэн. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар оролцон цэргийн алба хаахын хажуугаар Улаанбаатар хотыг утаагүй болго үйл хэрэгт дэмжлэг үзүүлж байгаад талархал дэвшүүлж гарын бэлэг гардууллаа. 

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Энхийн цагт эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үр дүнтэй оролцож болдог гэдгийг эрэлхэг дайчид ээж аавын хөвгүүд та бүгд харуулж байна. Нийслэлээ цэвэр агаартай хот болохын төлөө нийт зэвсэгт хүчний 5 ангийн 300 гаруй бие бүрэлдэхүүн хичээн зүтгэн ажиллаж байгаа. Та бүгдээр эх орон, ээж, аав, ах дүү цаашлаад нийслэлчүүд бид бахархаж байна” хэмээн онцолсон юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-28 22:48

Bat Bayasgalan gj ovoo zaluu shig bgam da

Холбоотой мэдээ

Back to top button