ЭРЭН СУРВАЛЖЛАХ

Элчин сайд А.Төмөрийн эхнэрийн 17 давхраас унаж амиа алдсан хэргийн эргэн тойронд юу өрнөв

Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон Бангкок хотын 17 давхар барилгаас унаж амиа алдсан хэрэг /2025.05.09/ гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Бид уг хэргийн талаар гаднын болон дотоодын эх сурвалжуудын мэдээллийг нэгтгэж дэлгэрүүлэн хүргэж байсан. Өмнөх мэдээллийг ЭНД дарж унших боломжтой..

Тодруулбал, Уг хэргийн газар түүний нөхөр А.Төмөр байсан, Тайландын хэвлэлд гарсанчлан орон сууцны 17 давхрын өрөө, тагтыг цагдаа нар шалгаж үзэхэд гаднаас хүчээр нэвтэрсэн болон тэмцэлдсэн шинж илрээгүй. Цагдаагийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр "амь хохирогч сэтгэл санааны хямралын улмаас эл явдал болсон байж болзошгүй" хэмээжээ.

Түүнчлэн хэрэг болдог оройн камерын бичлэг дэх дүрс, цагийн талаарх нарийн мэдээлэл ил болоод байна.

Тухайлбал, Талийгаач Л.Орхон нь 17 давхраас унадаг тавдугаар сарын 9-ны шөнийн өмнөх орой 19:30 цагт гэртэй ирсэн нь камерт бичигдсэн. Энэ үед талийгаачийн сэтгэл санаа тайван, хэвийн харагдаж байжээ. Харин нөхөр болох А.Төмөр нь шөнийн 12:56 минутад гэртээ ирсэн. Ингээд удалгүй 17 давхраас хүн унаж, нас барсан мэдээлэл Банкокын цагдаад шөнийн 1:09 цагт бүртгэгдсэн байдаг.Тэгэхээр хэрэг А.Төмөр гэртээ орсны дараах 10 минутад болсон гэсэн үг.

Хэргийн талаар өөр мэдээлэл одоогоор гараагүй байна. Мөн хэргийг мэдээлсэн Тайландын таван хэвлэл мэдээгээ устгажээ.

Яг одоогийн байдлаар Л.Орхон гэх бүсгүйн яагаад амиа алдсан болох нь тогтоогдоогүй, Тайландын Банкок хотын цагдаагийн газраас мөрдөн шалгалтыг үргэлжлүүлж буй. Талийгаачийн цогцсын хэрэг гарснаас 11 хоногийн дараа буюу энэ сарын 20-ны өдөр оршуулах ёслол нь болсон байдаг.

Харин Л.Орхоны төрсөн эгч Л.Онон цахим хуудсаараа дамжуулан уг хэргийн талаар хэд хэдэн сэжигтэй баримтуудыг дэлгээд байна. Товчхондоо,

  1. Дүүгийнх нь нөхөр болох А.Төмөр удаа дараалан гэр бүлээ араар нь тавьж байсан
  2. А.Төмөрийн Элчин сайдаар суух хугацаа дууссан ч ГХЯ эргүүлэн татаагүй
  3. Түүний нэр төрийг сэвтээж, төрийн албанаас нь хөөгдүүлэхгүй гэсэндээ ээж, эгч нь миний дүүгээс “Битгий салаач” гэж гуйж байсан.
  4. А.Төмөр биднийг Тайландад очихоос өмнө дүүгийн минь цогцсыг чандарлачихсан байсан. Бид дүүгээ ямар байдалтай байсныг хараагүй
  5. Дүүгийн минь гар утсыг нуугаад бидэнд өгөөгүй хэмээсэн юм.

-А.Төмөрийн аав Ж.Амарсанаа: Охиноос ялгаагүй хүүхэд, хүүгийн минь эхнэр, гурван ачийн минь ээж золгүй байдлаар өөд боллоо. Тайландын хууль шүүхийн байгууллага хянаж, шалгаж байна гэж ойлгож буй-

Харин А.Төмөрийн аав Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа " Миний охиноос ялгаагүй хүүхэд, хүүгийн минь эхнэр, гурван ачийн минь ээж золгүй байдлаар өөд боллоо. Тайландын хууль шүүхийн байгууллага хянаж, шалгаж байна гэж ойлгож буй. Асуудал дуусаагүй байна, үүний дараа албан ёсны хууль зүйн шийдвэрүүд гарах байх. 49 хоног нь ч болоогүй байхад энд тэнд мэдэгдэл хийж, хүмүүсийн толгойг эргүүлэх хэрэггүй бодож байгаа. Гэсэн ч сүүлийн үед цахим сүлжээнд буруутгасан олон мэдээлэл гарч байна. Бэр, хүү, ач нарын зургийг гаргаж байгаад харамсаж байна, тэр хүүхдүүд буруугүй шүү дээ. Миний зургийг ч тавьсан байна лээ, би бол зүгээр. Та бүхнийг хүлээцтэй, хүн чанартай байгаач гэж хүсэх гэсэн юм” хэмээх мэдээллийг хэвлэл өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

-Л.Орхоны багын найз Г.Золзаяа: Амиа алдахаасаа өмнө надтай гурван удаа уулзсан, сэтгэл санааны хувьд тогтвортой байсан. Хэрэв нөхрийгөө гэр бүлээс гадуурх харилцаатай байсныг нь мэддэг байсан бол яагаад гэнэт үсрэх болов. Итгэхгүй байна-

Мөн талийгаач Л.Орхоны багын найз Г.Золзаяа ubn.mn сайтад өгсөн ярилцлагаас товч дурдвал "Би Тайландад энэ сарын 04-ны өдөр очсон. Улмаар тавдугаар сарын 6, 7, 8 гэх гурван өдөр дараалан найзтайгаа уулзсан. Гэтэл /2025-05-09/ баасан гарагт амиа алдсан байсан. Би тэр талаар ер мэдээгүй, найзынхаа явуулсан хэвлэлийн мэдээнээс л харсан, итгээгүй. Уг нь маргааш нь дахиад уулзъя гэж цаг товлосон байсан юм л даа.

Надтай уулзах үед ямар нэгэн байдлаар сэтгэл нь хямарсан байдал ажиглагдаагүй. Удаан уулзаагүй байсан болохоор гэрийнхэн маань сайн байгаа, энд сайхан амьдарч байгаа хэмээн зургуудаасаа үзүүлж байсан.

Би ажлаа дуусгаад 09-ний оройн 18.00 цагт зурвас бичсэн боловч 20.00 хүртэл ямар нэгэн хариу бичээгүй байсан. Тухайн үед ажил гарсан юм байна гэж бодоод өнгөрсөн юм. Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас энэ үйл явдал болсон гэж гадуур яригдаад буй. Гэхдээ найз маань энэ талаар надад хэлээгүй ч одоо эх сурвалжууд батлаад байна. Хүү нь хөгжлийн бэрхшээлтэй учир тэр чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар зэхэж байсан юм шүү дээ. Хов жив ярьдаггүй, сайхан сэтгэлтэй найз минь байлаа. Нөхөр болох А.Төмөрийг сайн танихгүй, хуримаа хийсний дараа ганц удаа л уулзаж байсан. Хэрэв гэр бүлээс гадуурх харилцаатай нөхрөө олон жилийн туршид мэддэг байсан юм бол яагаад гэнэтхэн 17 давхраас үсэрнэ гэж вэ, итгэхгүй байна" гэжээ.

-Элчин сайд А.Төмөр надад "золгүй явдал" гэж хэлсэн. 49 хоног нь өнгөрсний дараа өөрөө мэдээлэл өгнө-

ГХЯ-ны сайд Б.Батцэцэг өчигдөр буюу /2025-05-23/-нд хэвлэлд өгсөн мэдээлэлдээ "А.Төмөр сайд бол их сургуулиа төгссөн цагаасаа эхлэн Гадаад харилцаа яаманд ажиллаж, улмаар мэргэжлийн карьераа өсгөж элчин сайдаар томилогдсон хүн. Золгүй явдал болсон гэж өөрөө хэлсэн. Сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Гурван хүүхэдтэй, бага хүүхэд нь бие муутай. Хүүхдүүд нь золгүй явдлаар ээжийгээ алдсандаа их хэмжээгээр харамсаж байгаа юм байна лээ. Бараг ярьж чадахгүй хэмжээнд хүрсэн. 49 хоног нь өнгөрсний дараа, цаг нь болохоор өөрөө гарч ирж мэдээлэл өгнө гэдгээ бидэнд хэлсэн. Би өөрийнх нь үгэнд итгэж байна. Хэвлэлд ямар хүмүүс, ямар зорилготойгоор мэдээлэл хийгээд яваад байгааг сайн мэдэхгүй байна. Талийгаачийн ар гэрт хүндэтгэлтэй хандах ёстой. Элчин сайд дөрвөн жилээр томилогддог. Ажлын шаардлагаар болон өөрийнх нь хүсэлтээс харгалзан хугацааг нь нэг жилээр сунгасан. Удахгүй ирнэ" гэх мэдээллийг өгөв.


А.Төмөрийг анх 2020 онд Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Төмөрийг томилох саналыг Х.Баттулга ерөнхийлөгч байхдаа гаргаж байсан байна. Харин энэ үед одоогийн сайд Б.Батцэцэг дэд сайдаар ажиллаж байв.

Мөн А.Төмөр нь 2003 онд Х.Баттулгын хуульчаар ажиллаж асан Б.Гүнбилэг болон одоогийн Хууль зүйн сайд О.Алтангэрэл нартай МУИС-ийн Хууль зүйн сургуульд Эрх зүйч мэргэжлээр нэг ангид суралцаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 24, 2025 11:09

Баттулгыг дагасан нь тун тоогүй юм болжээ, түүний хү мүүс үхэл хагаца л, а ллага хядлагад өртөж, шорон гянданд орох нь их элбэг юмаа ?!
Ум мани бад ми хум.

Зочин
Зочин
5 сар 25, 2025 13:20
Reply to  Зочин

Буруу ойлгоод байна. Дахин унш

Зочин
Зочин
5 сар 24, 2025 12:11

Батцэцэг сайдаа илчингээр явуулсан нөхдүүд чинь нэг иймэрхүү л ноход бнашдээ хамаа замбараагүй амьтан явуулахаа болих болсон авгай минь хугацаанд нь татсан бол нэг сайхан бүсгүй ээж амиа �##�дахгүй л байх бсаншүү

Зочин
Зочин
5 сар 24, 2025 14:42

Хүүхдүүдээ хаяад эмэгтэй хүн амиа хорлоно гэж байхгүй. Энэ бол сэжигтэй

Зочин
Зочин
5 сар 25, 2025 04:32

Жонхуу хулгайч �##�уурчны эргэн тойронд дандаа �##�уурчид эргэлдэж байдаг муу ёрын хүйтэн царайтай хулгайч

Зочин
Зочин
5 сар 25, 2025 21:32

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
5 сар 26, 2025 16:46

Хулгайч жонхуу сайдад үүрэгдсэн болохоор энэ хүн яаж эсэргүүцэх билээ дээ. Баттулгыг дагасан хүн хүн �##�даг, хэргийг нь хүлээгээд шоронд өмнөөс нь ордог , маш бузар хар үйлтэй хүн дэ!!!

Холбоотой мэдээ

Back to top button