НИЙГЭМНийгэм мэдээ

Хакүхо М.Даваажаргал сүмо бөхийн холбооноос гарчээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал холбооноос гарч байгаагаа албан ёсоор зарлаж сүмог хөгжүүлэхэд өөрийгөө дайчлан ажиллах болно гэдгээ илэрхийлсэн байна.

Өчигдөр болсон хурлын үеэр Хакүхо албан ёсоор холбооноос гарч байгаагаа мэдэгдэж сүмо бөхийг олимпын наадмын хөтөлбөрт ороосой гэж мөрөөдөж явдгаа хэлсэн юм.

Хакүхо М.Даваажаргал “Өнөөдөр надтай хамт байгаа та бүхэнд баярлалаа. Сүүлийн 25 жилийн хугацаанд би сумод дурлаж, сумо ч намайг хайрлалаа. Энэ завшааныг ашиглаад холбооноос гарч, шинэ мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх болсноо мэдэгдэж байна. Ахмад тамирчны хувиар “Исэгахама” дэвжээтэй холбоотой асуудал үүсгэсэндээ уучлалт хүсье. Өнөөгийн нөхцөл байдлыг бодож үзээд холбооноос гарч, сүмог гаднаас нь хөгжүүлэхэд чадах бүхнээ хийх ёстой гэж шийдлээ. Сүмочийн хувиар би энэ спортыг дэлхий дахинд хөгжүүлэх болно. Шавь нараа бодсонгүй, хариуцлагагүй шийдвэр гаргалаа гэж хүмүүсийн ярьж буйг сонссон. Гэхдээ шавь нараа гэсэн сэтгэл минь огт өөрчлөгдөөгүй шүү. Сүмогоор дамжуулан дэлхийн дахинд итгэл найдвар, аз жаргалыг түгээхийг зорино. Би аугаа түүхтэй Монголд төрсөн. Гайхамшигтай Японд оронд том амжилт гаргалаа. Гэр бүл болон эх орныхон маань миний шийдвэрийг санал нэгтэйгээр дэмжсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 10, 2025 13:18

Сумогийн дэвжээнээс хүний амьдр�##�ын дэвжээ хатуу даа

Зочин
Зочин
6 сар 10, 2025 16:22

Одоо Монголд ирээд баахан өндөр, өндөр орон сууц барих байх даа! Эсвэл мангар том худ�##�дааны төв барина?

Зочин
Зочин
6 сар 10, 2025 17:05

ДАВКАГ ИРЭХЭЭР НЬ НЭГ ХҮҮХЭД ХИЙЛГЭЭД АВМААР БАЙНА БИ БӨХИЙН УДАМТАЙ ЭМЭГТЭЙ ШҮҮ БОДООРОЙ МАНАЙХААН БИ НОВШРОХГҮЙ ХЭЭЛТЭЖ АВААЛ ЗАЙГАА БАРЬЧИХНАА

Back to top button