ДЭЛХИЙ

Холбоотой ихрүүдийг 78 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын баг амжилттай салгалаа

Нигер улсын нийслэл Абужа хотод, холбоотой эгч дүүсийг 78 хүний бүрэлдэхүүнтэй баг 13 цагийн турш мэс ажилбар хийсний дүнд амжилттай салгажээ. Охидын биеийн байдал маш сайн байгаа бөгөөд зургаан долоо хоногийн дараа эмнэлгээс гарч, гэртээ харьж болох юм байна.

The girls after the operation in December

Ихрүүдийг Мэри ба Гүүднэс Ийв гэдэг бөгөөд, мэс заслын багийг Эммануэл Амэ эмч ахалсан аж. Өнгөрсөн оны наймдугаар сард төрсөн тэднийг хэн нэгнийх нь амь насанд хүрэлгүйгээр салгах мэс ажилбарыг амжилттай хийнэ гэдэг боломжгүйтэй адил гэдгийг Амэ эмч хэлж байсан гэнэ. Харин одоо охид тус тусдаа өсөн бойжиж байгаа тухай тэд CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Some members of the team that performed the surgery

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button