ДЭЛХИЙ

Шатаж буй гэрээсээ Ким Жон Илийн гэрэл зургийг авч гараагүйн төлөө шүүгдэж байна

Хойт Солонгост галд өртсөн гэрээсээ хоёр хүүхдээ гаргаж, амийг нь аварсан ч удирдагч Ким Жон Илийн гэрэл зургийг авч гарахаа мартсан ээж шоронд хоригдох болоод байна. Тэрбээр тус улсын мужийн Батлан хамгаалах яам /Ministry of State Security/ -нд дуудагдан, шүүгдэж байгаа аж. Эмэгтэй нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэнэ.

Гал гарах үед эхнэр, нөхөр хоёул ажилдаа явсан байсан бөгөөд, ээж нь байшингаа шатаж буйг мэдээд буцаж ирэн хоёр хүүхдээ гаргаж авсан байна. Гэвч хананд өлгөөтэй байсан Хойд Солонгосын удирдагчдын гэрэл зургууд шатжээ.

Хойд Солонгосын Засгийн газар айл өрх бүрийг тус улсын үе үеийн удирдагчдын хөрөг зургийг ханандаа өлгөх зарлигийг хэрэгжүүлдэг. Үүнийг зөрчсөн иргэд гэмт хэрэг үйлдсэнтэй дүйцэхүйц шийтгэлийг амсдаг байна. Ким Жон Илийн зургийг гэрээсээ авч гарахыг мартан, шатаасан хэргээр шүүгдэж буй ээж, буруутай гэж тогтоогдвол шоронд хорих ял эдлэх юм.

Х.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-10 14:41

Зовцон газар амьдардаг юм бэ �####�

Зочин
Зочин
2020-01-10 15:46

Ингэж худ�##� мэдээлэл тараах нь баруунханд л хэрэгтэй байх. Энэ улс үндэстнийг удирдаж байгаа хүмүүс бол бидэнтэй л адил хүмүүс шүү.

бөы
бөы
2020-01-10 16:36

ялзарчихсан хөгийн нийгэм. Манай м�##�нууд ийм нийгэм хүсээд ОРОС ОРОС АХ ЭГЧ ПУТИН гээд хуц�##�даад байдаг даа. Тийм м�##�нуудыг ийш нь явуулв�##�

Sda
Sda
2020-01-10 18:41

Mongolchuud ingej amidrval taarna

Хахахаха
Хахахаха
2020-01-12 11:31

Манайд бол чингисийн зургийг ч �##�баар шатаасан ч яах ч үгүй ш дээ

Зочин
Зочин
2020-01-12 11:37

Хойд солонгосын энэ хачин дэглэм хэзээ нэгэн цагт унах болно.

Зочин
Зочин
2020-01-12 11:49

Америкад хүн болгоны зургийг доромжилохоос л гайгүй ч юмуу, ямар америк шиг хүн болгоныг тахин шүтдэг биш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button