ДЭЛХИЙ

ФОТО: Австралийн түймэрт өртсөн бяцхан коала эдгэрч байна

Нийтдээ таван сарын турш үргэлжилж буй Австралийн түймэрт өртөж, амь үрэгдсэн амьтдын тоо хэдийнэ хагас тэрбумыг даваад буй. Тэдний дотор 8 мянган коала баавгай багтаж буй нь тус амьтны төрөл зүйлийг Австралийн нутагт устах эрсдэлд оруулж байгаа тухай эрдэмтэд мэдээлж байгаа юм.

2019 оны есдүгээр сарын 8-нд түймэр анхлан дэгдсэн Шинэ Өмнөд Вэльс мужаас олдсон бяцхан коала баавгай одоогийн байдлаар Порт Макуирийн амьтны эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Тэр 275 грамм жинтэй бөгөөд, эмнэлэгт халдварт өвчин туссан, мөс түймэрт биеийнх нь ихэнх үс түлэгдэн шатсан байдалтай ирсэн байна. Харин тус эмнэлгийн эмч нар түүнд Кели хэмээх нэр өгсөн төдийгүй, эдгээр хугацаанд хэрхэн эдгэрч, хэвийн төрхөндөө орж байгаа тухай нь гэрэл зургийг цахим орчинд байршуулжээ. Бяцхан Келигийн зураг сошиал сүлжээнд олон хүмүүсийг хайрыг татаад байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button